2020 оны зуны онцлох трендүүд

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

2020 оны зуны онцлох трендүүд

2020 оны зуны онцлох трендүүд

Энэ зуны загварын онцлох трендүүдийг танилцуулж байна.

ӨРГӨН СКЛАДТАЙ ӨМД

Энгийн үед ч, ажилдаа ч, өсгийт дээр ч, спорт гутал дээр ч өмсч болох учир эмэгтэй хүн бүрт заавал байх хувцасны нэг. Биеийн өө сэвийг далдалдаг учир зохихгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй. Биед маш эвтэйхэн, сэрүүхэн, юу ч өмсөөгүй мэт мэдрэмж төрүүлнэ.

ЖАМПСҮЙТ

Жампсүйт буюу цамц, өмд залгаа нэгэн төрлийн комбинзон. Энэ нь цамцан дээр ямар өмд зохицох бол гэж толгой гашилгах шаардлагагүй, шууд углаад л гарахад урамтай. Хальт харахад барилгачны хувцас шиг харагдах энэ хувцас эрх чөлөө, тав тухыг эрхэмлэгч хэн бүхний шүүгээнд байх ёстой хувцас шүү.

ЦОГЛОГ ШАР ӨНГӨ

Тод шар өнгө зохихгүй хүн гэж байхгүй л болов уу. Өмссөн хүнийхээ арьсны өнгийг улам гэрэлтүүлж өгдгөөрөө онцлог төдийгүй тухайн хүнийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Зун цагийг тод өнгөгүйгээр төсөөлшгүй шүү дээ.

САФАРИ СТИЛЬ БУЮУ ЦӨЛИЙН ШАРГАЛ ӨНГӨ

Өдөр тутамдаа ч анчин, аялагч, гэх мэт адал явдалтай дүр төрхийг бүтээхийг хүсч байна уу. Энэ маш энгийн. Африк дахь аялагч, судлаачдын дүрэмт хувцаснаас санаа аван бүтээсэн сафари өнгө загварын хувцас өмнө нь дүрэмт хувцас байсан учраас олон тооны халаас, тав, оосор буюу бүстэй байх нь элбэг.

НЕОН ӨНГӨ

XXI зууны өнгө бол неон өнгүүд. Цоглог, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, залуу харагдах бас нэг нууц бол тод өнгийн хувцаслалт байдаг.  Ийм өнгийн хувцас таныг маш онцгой харагдуулах болно. Хүн бүрийн харц тан дээр тусна гээд бод. Зоригтой байж, тод гэрэлтээрэй.

УРТ, ШУЛУУН, ТОРГОМСОГ ДААШИНЗ

Бүсгүй хүн бүрийн хувцасны шүүгээнд байх хувцаснуудын нэг. Унтлагын хувцсыг санагдуулам ийм даашинз нь биеийн өө сэвийг маш сайн нууж өгдөг учир ямар ч бие галбиртай хүн өмсч болно. Ийм даашинзууд ихэвчлэн хоёр талдаа оноотой, нуруу ил гарсан загвартай байдаг нь ямар ч эмэгтэй хүний эмэгтэйлэг шинжийг улам тодотгож өгдөг. Хүсвэл та дуртай бүсээ бүсэлж болно.

ПӨМБӨГӨР МӨР

Мода эргэдэг гэдэг шүү дээ. Тэгвэл 70,80-аад оны том хуниастай, пөмбөгөр мөр 2020 онд дахин тренд болох нь ээ. Мөн ийм ханцуйтай хувцас ч 2020 оны зуны загварыг тодорхойлж байна. Хүүхэд шиг дүрсгүй, эмэгтэйлэг харагдуулахаас гадна унжуу мөрийг далдалж, тэгш, өргөн мөртэй харагдуулах давуу талтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж