Гуравтай хүүгийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов | News.MN

Гуравтай хүүгийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Гуравтай хүүгийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Гуравтай хүүгийн аминд хүрсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бага насны хүүхдийн аминд хүрсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр /2020.05.19/ хянан хэлэлцжээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Шүүгдэгч Г.Л нь өмнө нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ. Улмаар ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нэг жил гурван сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэнгээр суллагдаж, цагдаагийн байгууллагын хяналтад байсан аж.

Энэ хугацаанд өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох гурван настай Г.Г-н “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар  2019-2020 онд дөрвөн удаа нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, өшиглөж, цохиж зодсон хэрэг нь бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр дээрх гэмт хэрэг нь хүүгийн аминд хүрэх шалтгаан нөхцөл болжээ.

Улмаар  Г.Л нь  хоёрдугаар сарын 8-ны  өдөр гурван настай Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь олон удаа цохиж “тархины аалзан хальсан доорх цус харвалт” бүхий олон тооны гэмтэл учруулж хөнөөсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Тус аймгийн прокурорын газраас дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож хөнөөсөн/, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад /гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан нь энэ юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-20 202.126.89.86

Өршөөгдчихгүй л бол сайхан ял байна

Avatar

um ma ni pad me hum 2020-05-20 103.229.123.21

um ma ni pad me hum

Avatar

Зочин 2020-05-20 202.9.46.161

Бухимдаад яах вээ Бурхан бүгдийг шийднэ Бид энергээ ийм зүйлд зарцуулах хэрэггүй Хувь тавилан үйлийн үр бурхан гээд шийдчих нөхдүүд зөндөө байгаа

Avatar

зочин 2020-05-20 139.5.219.118

хонины мах идээд л баасаа зөөлгөөд л хэвтэх бизээ

Avatar

dorj 2020-05-20 202.55.191.130

ene lalariig ter shorond ni yag ter huug zodson shig zodoj ***h heregtei.

Avatar

Зочин 2020-05-20 103.26.195.19

Хүний арьс угласан араатан

Avatar

Зочин 2020-05-20 202.131.231.86

nyalh uriig yaj bgaan be ? araatan ch ur tuluu hairladag shuu dee . Bug chutgur …

Avatar

1021 2020-05-20 103.80.210.190

araichdee…horvood ireed udaagvi butsah gj…tsaw tsagaan tsaasig yasan gj ene vvdee…heleh vg daanch algadaa..amidrl chi shudrga bus ymda.araatang vldeej bhar alag vriig n vldeehgvidee

Avatar

Зочин 2020-05-20 185.244.212.251

АВИЛГАЛЖСАН ШҮҮГЧ, ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРАА ИНГЭЖ ЯЛАЛДАГ БОЛООСОЙ….

Avatar

Зочин 2020-05-20 202.179.27.55

Хүүхэд алчихвал ч тэгж шийтгэж болох байхоо

Avatar

Зочин 2020-05-20 202.21.96.134

Балиар амьтан. Бидний дунд хэзээ ч битгий эргэж ирээрэй. Тэр нь дээр.

Avatar

Зочин 2020-05-20 202.179.26.134

araatan

Avatar

Guest 2020-05-20 202.131.229.146

Buh nasaar ni horij ulsiin mongiig iduulj bhar zugeer taria hiiged alj boldgui yumu.

Avatar

зочин 2020-05-20 103.10.20.102

шоронд насаар нь хатаасан нь дээр шд, үйл лайгаа эдэлнэ биз, тариа хийж тэр дор нь үхүүлж жаргааж яана

Avatar

Зочин 2020-05-20 103.26.193.35

muu p i z duug uhtel ni hund ajli shorond hiilgeerei

Avatar

Зочин 2020-05-20 202.179.24.30

Ээ. Дөнгөж 3хан настай хүү тоглохоос яахав. Тэр жоохон амьтан яаж хөдөлгөөнгүй суухав дээ. Нялх амьтанд чадлаа гаргадаг н**ш хийсэн үйлийн үрээ амсаад шоронд насаараа хатах нь . Зөв шийдвэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж