Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо | News.MN

Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Унгар улсын парламент хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглосон шийдвэр баталжээ. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн “төрсөн хүйс”-ээ солиулахыг хориглох шийдвэрийг Унгарын парламентын гишүүдийн 134 нь дэмжиж, 56 нь татгалзсан санал өгсөн аж. Энэ нь ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхал, үл тэвчих байдлыг үүсгэнэ хэмээн хүний эрхийн байгууллагууд эсэргүүцсэн байна.

Унгарын хүний эрхийн “Хаттер нийгэмлэг”-ээс мэдээлснээр, парламентын шийдвэр нь Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг зөрчиж, Европын парламент болон НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс эсэргүүцсэн гэж мэдэгджээ.

Түүнчлэн Унгарын хуулийг Европын холбооны удирдлагууд ардчиллын эсрэг шийдвэр гэдгийг анхааруулсан аж. Унгар нь Европын холбооны гишүүн боловч сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд Виктор Орбан бие даасан шийдвэрүүдийг гаргах нь нэмэгджээ.

Унгарт ижил хүйстэн хосуудыг хуулийн холбоод хүлээн зөвшөөрдөг ч тэдний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг Виктор Орбаны эрх барих нам хүчтэй эсэргүүцдэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gg 2020-05-20 66.181.183.15

zuv sh ddd. hizgaarlaj l bhgui bol uk shig zambaraagaan aldchhna

Avatar

Зочин 2020-05-20 202.9.46.12

г*** нарын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа Унгарыг хар жагсаалтанд оруулж, эдийн засгийн хориг тавь!

Avatar

Зочин 2020-05-20 202.131.225.197

bitgii soliorood bai..

Avatar

Зочин 2020-05-20 103.57.94.209

Монголд хэдэн хүн байдаг бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж