Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Унгар хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглолоо

Унгар улсын парламент хуулийн дагуу хүйсээ солиулахыг хориглосон шийдвэр баталжээ. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн “төрсөн хүйс”-ээ солиулахыг хориглох шийдвэрийг Унгарын парламентын гишүүдийн 134 нь дэмжиж, 56 нь татгалзсан санал өгсөн аж. Энэ нь ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхал, үл тэвчих байдлыг үүсгэнэ хэмээн хүний эрхийн байгууллагууд эсэргүүцсэн байна.

Унгарын хүний эрхийн “Хаттер нийгэмлэг”-ээс мэдээлснээр, парламентын шийдвэр нь Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг зөрчиж, Европын парламент болон НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс эсэргүүцсэн гэж мэдэгджээ.

Түүнчлэн Унгарын хуулийг Европын холбооны удирдлагууд ардчиллын эсрэг шийдвэр гэдгийг анхааруулсан аж. Унгар нь Европын холбооны гишүүн боловч сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд Виктор Орбан бие даасан шийдвэрүүдийг гаргах нь нэмэгджээ.

Унгарт ижил хүйстэн хосуудыг хуулийн холбоод хүлээн зөвшөөрдөг ч тэдний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг Виктор Орбаны эрх барих нам хүчтэй эсэргүүцдэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж