Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга нарын төлөөлөл энэ сарын 19-нд эмийн үнийн хөнгөлөлт, хяналт, үйл ажиллагааны талаар уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмийн сангуудад хийгдсэн хяналт, үнэлгээний дүнг танилцуулсан юм. Хяналт, шинжилгээний дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх зарим ажлыг харилцан тохиролцож шийдвэрлэлээ.
Уулзалтын үр дүнд иргэдээс эмийн үнийн хөнгөлөлтийн талаар ирдэг гомдол саналыг бууруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх, бүртгэл хяналтыг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтран ажиллахаар болсон байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР