ОХУ-д коронавирусээр нас барж буй 15 хүн тутмын нэг нь эмч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д коронавирусээр нас барж буй 15 хүн тутмын нэг нь эмч байна

ОХУ-д коронавирусээр нас барж буй 15 хүн тутмын нэг нь эмч байна

Коронавируст цар тахалд хамгийн их өртөөд буй орнуудын хоёрдугаарт жагсч буй ОХУ-д өнөөдрийн байдлаар 299 мянга гаруй хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас бараад байна.

Тус улсад "Сovid-19" өвчний улмаас нас барж буй 15 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтнууд байгаа тухай “Mediazona” сэтгүүлд нийтэлжээ. Өөрөөр хэлбэл, тус улсад анх гуравдугаар сарын 2-нд анхны халдвар тээгч бүртгэгдсэнээс хойш 186 эмч коронавирусийн халдвараар нас барсан байна.

Энэ нь ОХУ-тай халдварын тохиолдлын тоогоор ижил түвшинд байгаа бусад зургаан оронтой харьцуулахад 16 дахин муу үзүүлэлт болж буй юм.

Хэдийгээр тус улс халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа ч нас барагсдын тоо харьцангуй бага байгаа ажээ. Энэ нь тус улс нас барагсдаа бүртгэхдээ бусад улсуудаас өөр арга барил ашиглаж байгаатай холбоотой тухай өмнө нь мэдээлсэн. ОХУ нь коронавирусийн халдвар авсан ч зүрх судасны болон хорт хавдар зэрэг суурь өчвтэй хүнийг нас баралтын шууд шалтгаан нь коронавирус гэж үзэхгүй, бүртгэлд хамруулахгүй байгаа аж.

Эх сурвалж: MEDIAZONA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж