Палестин АНУ, Израилтай бүх хэлэлцээрээ цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Палестин АНУ, Израилтай бүх хэлэлцээрээ цуцаллаа

Палестин АНУ, Израилтай бүх хэлэлцээрээ цуцаллаа

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаняхугийн танилцуулсан төлөвлөгөөг харгалзан үзэж, АНУ, Израилтай хийсэн бүх хэлэлцээрээ цуцлахаа зарлажээ.

“Палестиныг чөлөөлөх байгууллага болон Палестин улс өнөөдрөөс эхлээд АНУ, Израил улсуудтай тогтоосон бүх харилцаа, ойлголцол, гэрээ, хэлэлцээр зэргээс татгалзаж байна” хэмээн Ерөнхийлөгч Аббас Рамалла дахь удирдагчдын хурал дээр ярьжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн “Зууны хэлэлцээр”-ийн дагуу Израилын Ерөнхий сайд Нетаняхугийн танилцуулсан баруун эрэг дагуух еврей сууринуудыг нэгтгэх төлөвлөгөөний хариу аж.

Аббас Израилыг баруун эргийг хүчээр эзлэхийг санаархаж байгааг онцолж “Израилын засаг захиргаа одоо хүчээр эзэлж авсан Палестины газар нутгийнхаа бүх үүргийг давхар хүлээх ёстой. Олон улсын хүмүүнлэгийн хууль, Женевийн конвенцийн дагуу эзлэн түрэмгийлэгч нь эзлэгдсэн газар нутгийн оршин суугчдыг халамжлах, хариуцлага хүлээх үүрэгтэй” хэмээн хэлжээ.

Палестины ийнхүү татгалзаж байгаа гэрээ хэлэлцээрүүд дунд Палестин болон Израилын хоорондын аюулгүй байдлыг хангах зорилготой Ослогийн хэлэлцээр, Геброны гэрээ, Вей Риверийн гэрээ зэрэг багтаж байгаа юм.

Аббас АНУ-ыг Израилын гол түнш хэмээгээд Палестины иргэдийг булаан эзэлж байгаад Трамп хариуцлага хүлээх ёстой хэмээх байр суурь илэрхийлсэн байна. АНУ Израилын төлөвлөгөөг бүрэн дэмжиж буй бөгөөд төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн сар дээрх төлөвлөгөө нь бүрэн Израилын шийдвэр, харин АНУ-ын удирдагчид төлөвлөгөөний талаар жич зөвлөгөө өгсөн хэмээн мэдэгдсэн билээ.

Трампын Палестинд санал болгосон болзолт тусгаар тогтгнол нь Израилыг хэт дэмжсэн гэх асар их шүүмжлэл дагуулж зөвхөн Палестин төдийгүй Араб, Европын орнуудын эсэргүүцэлд өртсөн юм. Төлөвлөгөөнд 1949 онд Иорданы эзэлж, 1967 оны дайнаар Израилынх болсон баруун эрэг, Иерусалемийг хамарсан газар нутгийн өөрчлөлтүүд багтаж байгаа аж.

Аббас үүнээс өмнө Трампад “Бидний эрх зарагддаг бараа биш” хэмээгээд саналаас нь татгалзаж байсан удаатай билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж