Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна

Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна

Бид өмнө нь та бүхэндээ Английн хөлбөмбөгийн гурван багийн зургаан хүн шинэ коронавирусийн халдвар авсан тухай мэдээлж байсан. Өнөөдөр/2020.05.20/ тус халдвар авсан хүмүүсийн нэрс эхнээсээ ил болж байна. Одоогийн байдлаар Уотфорд багийн нэг тамирчин, хоёр арын албаны ажилтан болон Бөрнли багийн туслах дасгалжуулагч Иан Воан нар халдвар авчээ. Үлдсэн халдвар авсан хоёр хүний нэр болон багийн мэдээлэл ил болоогүй байна.

Премьер лигийн мэдээлж буйгаар дээрх халдвар авсан хүмүүсийг багуудын хамтарсан бэлтгэл эхлэхээс өмнө илрүүлжээ. Нийт 19 багийн 748 тамирчин, арын албаныхан нэгдсэн шинжилгээнд хамрагдсан бөгөөд Норвич Сити багийнхан өчигдөр/2020.05.19/ өөрсдийн шинжилгээ авах үйл ажиллагаагаа зохион байгуулжээ.

Уотфорд багийн ахлагч, довтлогч Трой Дини багт дотор нь халдвар тархсаныг сонсохоос өмнө багийнхаа бэлтгэлд очихгүй гэжээ. Учир нь тэрбээр гэр бүлийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа зовж байгаа аж. Трой Дини “Бид энэ долоо хоногоос эхлэн бэлтгэлдээ гарах ёстой. Гэвч би очихгүй гэдгээ илэрхийлсэн. Баг дотор ганц л хүн халдвар авсан байхад бүгдэд халдана. Би тэр өвчнийг гэртээ аваачихыг хүсэхгүй байна. Миний хүү тавхан сартай. Хүүгээ илүү аюулд оруулмааргүй байна” хэмээжээ.

Английн Премьер лиг өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас хойш түр хугацаанд зогссон бөгөөд нийт 92 тоглолт дутуу үлджээ. Энэ долоо хоногийн эхээр лигийн удирдлагуудаас багуудыг тав хүртэлх тооны тамирчдыг 75 минутын хугацаатай бэлтгэл хийхийг зөвшөөрсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж