БНСУ-аас эх орон руугаа буцаж чадахгүй байгаа иргэд өнөөдөр /2020.05.20/ тус улсын Гадаад Хэргийн Яамны өмнө тайван жагсаал хийж байна. Энэхүү тайван жагсаалын дараа хэвлэлийн хурал хийхээр төлөвлөжээ.
Уг жагсаалд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос ямар нэгэн албан хариу өгөхгүй байгаа, хэзээ буцахаа мэдэхгүй байна, Монголд бага насны хүүхдээ орхиод ирсэн, ажил явдал гарсан, мөнгөгүйгээс орох оронгүй болсон, ажлаасаа халагдахад хүрсэн гээд олон шалтгаанаар эдгээр иргэд жагсч байгаа ажээ.
БНСУ-д болж буй жагсаалтай зэрэгцэн тус улсаас эх орон руугаа ирэх хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын өмнө цугларч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай уулзаж, өөрсдийн шаардлага, хүсэлтээ танилцуулжээ.
А.БОЛД
Холбоотой мэдээ