СЕХ-нд 56 бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

СЕХ-нд 56 бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгчээ

СЕХ-нд 56 бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “Covid-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох билээ.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд хоёр нам, нэг эвсэл, тавдугаар сарын 21-ний Пүрэв гаригт бусад нам, эвслүүд баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр болжээ. Эх орон нам нэр дэвшүүлэхгүй талаараа мэдэгдэл хийсэн бол Ардчилал шинэчлэлийн нам нэр дэвшүүлэхгүй талаар албан бичиг ирүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж