Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 8-ныг хүртэл хойшиллоо | News.MN

Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 8-ныг хүртэл хойшиллоо

Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 8-ныг хүртэл хойшиллоо

Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 8-ныг хүртэл хойшиллоо

НЭМЭЛТ: 10:14 ЦАГТ

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон. Шүүх хуралдаан өмгөөлөгчдийн хүсэлтээр 2020.06.08-ныг хүртэл хойшлов.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхээс 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Б.Хурц нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцсэн билээ.

Өнөөдөр /2020.05.20/ дээрх есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхлэв.

Тус хэргийн шүүх хуралд улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч, шүүгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар оролцож буй. Улмаар ирцтэй холбоотой асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хурал түр завсарлаад байна.

Дашрамд дурдахад, уг хэргийн талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй. Энэ хэргийг зөв шийдвэрлэхийн тулд өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч бүтээгүй" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-20 202.21.120.66

Энэ асуудал шүүхтэй шууд холбоотой гэж хардахаар боллоо. Шүүхэд энэ хэргийг шийдэх сонирхол алга өнгөрсөн жил эхэлсэн шүүх хурал одоог хүртэл хуралдаж чадахгүй хойшилсоор байна хойшлохдоо хамгийн багадаа 1 сараар сунгагдана ингэж ард түмнийг доромжилж болохгүй л дээ

Avatar

отгон 2020-05-20 202.9.46.0

дахиад хойшлогдоно ойлгомтой энэ жилдээ болохгүй ээ.мѳрдѳн байцаалтанд буцаана одоо 1 жилийн дараа л нэг юм хэрэгсэхгүй болж дуусна.

Avatar

Зочин 2020-05-20 202.126.88.40

С Зоригын хэргийн захиалагч нь ТАРВАГА болж таарнаа !

Avatar

Зочин 2020-05-20 139.5.219.219

Өмгөөлөгчдийн хүсэлтээр 6 сарын 8-н хүртэл хойшлууллаа гэнээ. Боль доо. МАНАН-гийн захиалгаар гэвэл үнэнд нийцнэ. Хурц нь 6 сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авчихвал юун яасан шүүх хурал л болно. Нэр дэшигчийн үнэмлэх авсан хүн "бүрэн хамгаалалт-д орно гэсэн хуулийн заалттай. Нэг шүүгдэгчийн биеийн байдал тааруу гэсэн шалтгаанаар хойшлуулсан гэдэг мэдээлэл гарсан байсан. Тэгвэл хилсээр шоронд хоригдож байгаа хүмүүсийн биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа юм уу??? Хэлээд өгөөч шүүгчэ

Avatar

Зочин 2020-05-20 202.131.245.243

Мандат хуваарилалтыг уг нь дүрэм журмынхаа дагуу АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, АН-ын даргын зөвлөх З.Энхболд нар ярилцан шийдэж, хүмүүсээ тойргуудад зоочихоод байсан аж. Гэтэл энэ сарын 15 буюу нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулахын өмнөх өдөр гэнэт Нэр дэвшүүлэх комисс гэгчийг байгуулж, нэгэнт тодруулчихаад байсан 76 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг задалжээ.

Avatar

Зочин 2020-05-20 202.131.245.243

Онц бүрэн эрхтэй Нэр дэвшүүлэх комисс гэдэгт нь АН-ын дээр дурдсан гурван дарга дээр нэмж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар багтжээ. Ингээд уг комисс АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг бүлэглэл, бүлэглэлдээ багцалж хувааж хайрцагласан юм байна.

Avatar

ter 2020-05-20 59.153.113.72

ENE HUGTSAAG ASHIGLAAD HEDEN SHUUGCHIDED N HAHTAL N MUNGU UGUNULDUU

Avatar

ter 2020-05-20 59.153.113.72

ENE HUGTSAAG ASHIGLAAD HEDEN SHUUGCHIDED HAHTAL N MUNGU UGUNULDUU

Avatar

Irgen 2020-05-20 122.201.22.131

Olon hyniig buldegdsen baina daa

Avatar

elbegee chi 2020-05-20 60.104.114.248

Elbegee chini nygel nydeeree garah odor irnee

Avatar

Зочин 2020-05-20 202.131.245.243

элбэгдоржийн томилсон тэрбумтан шүүгч нар ингэж новшрох нь аргагүй л дээ.

Avatar

зочин 2020-05-20 66.181.189.115

үгүй энэ шүүх үү яана аа

Avatar

ЭРДЭНЭТ 2020-05-20 122.201.24.69

ТАРХИА УГААЛГАСАН БИД ХАВТАСТ ХЭРЭГТ АВАГДСАН ЗАХИАЛАГЧДЫН ТАЛААРХИ МЭДҮҮЛГИЙН Ц.НЯМДОРЖ , Ж БАТЗАНДАН , ЛУ БОЛД НАРААС АСУУЖ ШААРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА !!! СЭТГҮҮЛЧ ТА НАР МИНЬ БИДНИЙ ӨМНӨӨС ТЭДНЭЭС АСУУЖ ЭРЭН СУРВАЛЖИЛНА !!!

Avatar

Зочин 2020-05-20 202.9.47.25

мэдээд байсан юм аа новшнууд

Avatar

зочин 2020-05-20 203.91.116.118

а******н, яргачмн Хурцыг хурдан шүүж ялыг үүрүүл

Avatar

Zochin 2020-05-20 192.82.68.244

Hereb Hurts nar buruugui bol Numdorj ooroo buruutai songuulid ylagdana

Avatar

Зочин 2020-05-20 202.21.108.198

Сошиал дахь гэрийн авгайчуулын сэтгэлийг татсан ямар нэг зохиомжтой жужигчилсэн тоглолт болгон амжилттай болж жинхэнэ унэн дарагддаг болсон цаг. Нямдорж олон удаа энэ хэргийг дарж захиалагчыг нуулаа.

Avatar

mgl 2020-05-20 202.9.40.88

Zorigiin amiig AN NAM-iin tomchuud 2-uulaa oroltsoj horooson baih. Tegeed l ingeed nuugaad baina.

Avatar

Зочин 2020-05-20 66.181.161.109

амгаланбаатар содномдаржаа чимгээ булган нарыг оролцуулж байж шудрага шүүх хурал руу дөхөх байх дээр нь нээлттэй явуулах хэрэгтэй түүнээс хойшлуулаад л жонхууруулаад л байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж