&#34Miss World&#34: Финалын шалгаруулалт 19-д болно

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

&#34Miss World&#34: Финалын шалгаруулалт 19-д болно

“Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану "Best Designer Award"-д дизанер Ангиагийн урласан даашинзаар 130 орны бүтээлээс ТОП-10-т үлдээд байгаа. Тэгвэл "Дэлхийн мисс" тэмцээний явцын шалгаруулалт өндөрлөхөд тав хоног үлдлээ. Финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болох юм.

Та бүхэн Н.Ануг дэмжиж саналаа өгөхийн тулд Дэлхийн миссийн смарт утсанд зориулсан албан ёсны аппликейшнээр өгөх санал асуулга юм. Гар утасны аппликейшнийг татаж суулгаснаар та өөрт таалагдсан гурван оролцогчид санал өгөх боломжтой бөгөөд таны гурван санал ижил оноогоор тоологдоно. Мөн аппликейшн доторх subsription-ыг худалдан авснаар дахин нэг удаа санал өгөх боломжтой болно. 

Заавал гурван оролцогч сонгож байж санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Н.Ануг дэмжихийн тулд албан ёсны https://itunes.apple.com-р саналаа өгөөрэй.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж