Монголчууд хөрөнгө оруулагч болох цаг ойртлоо | News.MN

Монголчууд хөрөнгө оруулагч болох цаг ойртлоо

Монголчууд хөрөнгө оруулагч болох цаг ойртлоо

Монголчууд хөрөнгө оруулагч болох цаг ойртлоо

Халаасандаа их хэмжээний мөнгөгүй ч дэлхийн хэмжээний хөрөнгөтөн болох боломж хөрөнгийн зах зээл гэдэг энэ гайхамшигт ертөнцөд бий. Энэ ертөнцөөс өнөөдрийн та бидний мэдэх тэрбумтнууд, компаниуд төрөн гарсан гэдгийг мэдэх байх. Энэ боломж өнөөдөр та бидний өмнө хүрээд ирлээ.

Учир юу вэ гэвэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил 2 сая 500 мянга гаруй хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох болсноо дуулгасан. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь юм.

1072 хувьцааны барааг хүлээсэн иргэд ногдол ашгаа авах гэж саяхан хэний ч тоож хардаггүй, цөөн хэдэн хүний үйлчлүүлдэг брокер диллерийн компаниудын ачааллыг нэмэгдүүлээд авлаа.

Одоо энэхүү хувьцааныхаа ногдол ашгийг аваад нэг удаа тансаглаад өнгөрөх үү, аль эсвэл тэрхүү мөнгөө өсгөж, хөрөнгийн зах зээлд оролцож, байгалийн баялагтаа эзэн сууж, дэлхийн хэмжээний хөрөнгөтөн болох уу гэдэг мэдээж таны сонголт.

Хөрөнгийн зах зээл бол миний мэдэх зүйл биш. Хувьцаатай байлаа гээд яах юм бэ гэсэн бодол танд нэг биш удаа төрж л байсан байх. Мөн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны арилжаанд оролцъё гэсэн ч мэдлэг, боловсрол дутмаг байдлаасаа болоод өнөөдрийн энэ боломжийг алдчих вий гэсэн болгоомжлол ч байхыг үгүйсгэхгүй.

Та санаа зовох хэрэггүй. Брокер диллерийн компанийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар та зах зээлийн мэдээллийг авч, арилжаанд оролцох боломжтой шүү.

Байгалийн баялагтаа эзэн суух боломж хөрөнгийн зах зээл дээр л байдаг. Хөрөнгийн зах зээл дээр иргэд бид баялгийнхаа эзэн болъё гэвэл хамгийн түрүүнд хувьцааны данстай, ямар нэгэн компанийн хувьцаатай байх нь анхны алхам билээ. Өнөөдөр энэ боломжийг “Эрдэнэс Тавантолгой” компани бидэнд олгоод байна. Хувьцаатай, хувьцааны данстай байхад та зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компаниар хязгаарлагдахгүй, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж буй компаниудын хувьцааг худалдан авч, арилжаанд оролцох боломжтой юм. Хувьцаа худалдан авна гэдэг та тухайн компанийн эздийн нэг болж байна гэсэн үг билээ.

Хувьцааг мэдчих юм бол, зөв хөрөнгө оруулж чаддаг болох юм бол хил хязгаар, үндэстэн харгалзахгүй, цаг хугацаанаас үл хамааран өөрийн болоод хүмүүсийн хөрөнгийг өсгөх боломж таны өмнө ирлээ.

Магад таныг унтаж байхад л Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл ажиллаж байна. Нью-Йорк дээр авчихсан байгаа хувьцааны ханш тань өсч байвал таны мөнгө өөрөө өөрийгөө өсгөж байна л гэсэн үг.

Монголчууд Уолл Стрийтэд очиж, дэлхийд танигдсан алдартай хөрөнгө оруулагчид болохыг үгүйсгэхгүй юм.

Хувьцаатай -хуримтлалтай иргэд бид үндэстэн даяараа хувьцааны данстай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zoshin 2020-05-20 202.21.109.34

ingiig bitgii ard tymnii setgeleer togloosh arai dendig baigaa ym bishyy ogbol ogood oggyi bol bolih heregtei yninee heleesh tenegyydee

Avatar

Зочин 2020-05-20 150.129.142.71

Сонгуулийн өмнөх хошихруулалт

Avatar

Кк 2020-05-20 66.181.183.66

Хэ хэ мөн мөрөөдвөө гадны банк орж ирэхгүй л бол тийм юм болохгүй дотооддоо хүүлсэн нь дээр

Avatar

иргэн 2020-05-20 202.131.227.82

мөрөөдөх юм

Avatar

Зочин 2020-05-20 203.91.115.56

Энэ ч нөгөө хашгируулдагуудын нэг бололтой.

Avatar

sereeter 2020-05-20 202.55.188.93

хувьцааны мөнгөныхөө оронд хувьцаа ав гэж байна гэж ойлголоо.Энэ компани чинь МАН тайгаа хамт дампуурсан бололтой.

Avatar

Зочин 2020-05-20 192.82.71.12

XOrongo Oruulagch gedeg teneg humuusiin hiideg ajil bishee.

Avatar

Зочин 2020-05-20 139.5.216.207

Монголын байтугай дэлхийн нэртэй хөрөнгийн биржүүд дээр асар том залилан, мөнгө угаах гэмт хэрэгүүд үргэлж үйлдэгддэг. Энэ талаар мэргэшсэн төм хөрөнгөтөн нэртэй, хуулиар хамгаалагдаж дархлагдсан бүлэг этгээдүүд ч /Жорж Сорос.. гэх мэт/ бий болоод удаж байгаа. Тэр FOREX ч асар том луйвар. Маш хүчирхэг төв процессороор бүх үйл явцыг хянаж байгаад л өм цөм хулгайлж, үй олон жижиг тоглогчдыг луйвардаж байдаг. Бүх зүйл тэр дундаа биржийн арилжаа ч цоо шинээр эмхлэгдэх цаг ойрхон байна.

Avatar

Зочин 2020-05-20 192.82.64.251

Одоогийн Монголын херенгийн зах зээл херенгийн бирж брокер дилерууд гэж юу байхав баахан хуний менгеер тоглох гэсэн дутуу мэдлэгтэнгууд суйруулнэ шуу баахан шуух цагдаа менгее нэхсэн юм л болно Болгоомжлогтун

Avatar

Зочин 2020-05-20 103.229.122.41

Hoshiruulaad yzmeer sanagdaa yu…naad onogdson munguuruu chi huvitsaa avaad hogirch suugaarai bichigch guai

Avatar

Economist 2020-05-20 74.105.51.49

I gej yadruu ard tumniig unen zuv Medellin orond hudlaa goridooj tuurulduulsen uhuulga hen hiij bainaa

Avatar

Зочин 2020-05-20 103.212.118.233

forex gej delhiin hamgiin tom zah zeel bna gadniihan end mongig hiij ogch bna daa mongolchuud surchihval adilhan l hiine shdee tiimees sudlaad uzeerei hymuus mini.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж