Калининград хув олборлолтоо эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Калининград хув олборлолтоо эхлүүллээ

Калининград хув олборлолтоо эхлүүллээ

Оросын Калининград хотын хувны үйлдвэр тавдугаар сарын 18-наас олборлолтоо эхлүүлжээ. Коронавирусийн халдварын улмаас тус үйлдвэр олборлолтоо эхлүүлэхээ хойшлуулаад байсан юм.

"Хув олборлолт уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхээр эхэлдэг ч коронавирусийн халдварын нөхцөл байдалтай уялдуулан олборлолтоо эхлүүлэх хугацааг хойшлуулаад байсан юм. Энэ долоо хоногийн сүүл гэхэд эхний бүтээгдэхүүн гарч эхэлнэ. Энэ 2020 онд 400 тонн хув олборлох төлөвлөгөөтэй байгаа, төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж найдаж байна” хэмээн үйлдвэрийн хэвлэлийн албанаас РИА Новости-д мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 6-нд олборлолтоо эхлүүлэхээр анх шийдвэрлэсэн байсан ч энэ хугацааг 18 болгон сунгасан байсан юм.

Үйлдвэрийн ерөнхий захирал Михаил Зацепиний хэлснээр, энэ жилийн төлөвлөгөөг хугацаандаа биелүүлэх боломжтой. Өнгөрсөн жил 450 тонн хув олборлох төлөвлөгөөтэй байсан бөгөөд төлөвлөснөөс хойр сарын өмнө төлөлөгөөгөө биелүүлжээ.

Калининград бол Оросын хув олборлолтын гол цэг юм. Балтийн тэнгисийн эрэг дагуу дэлхийн хувны нөөцийн 90% байдаг.

Калининградийн хувны үйлдвэр Оростоо ганц олборлогч бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2013 онд тус үйлдвэрийг төрийн өмчийн "Ростех" корпорацийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж