Олон Улсын Валютын Сангаас “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт олгох эсэхийг тус сангийн Захирлуудын зөвлөл зургаадугаар сард шийдвэрлэж магадгүй байгаа талаар мэдээлжээ.
ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб "Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн чадавхаа сайжруулахад ахиц гаргасан. Засгийн газрын өрөө бууруулж, гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлсэн. Энэхүү бодлогын жийргэвчүүд нь цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлсэн" гэж дүгнэсэн байна.
Сангийн яамнаас “Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл”-ээр дамжуулан санхүүжилт авах хүсэлт гаргасны дагуу тавдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд хэлэлцээ хийжээ. Энэ нь цар тахлын улмаас зардал нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсвийн санхүүжилтийг нөхөхөд чиглэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ