Нутгийн удирдлагын асуудлыг нийслэлд хөндөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нутгийн удирдлагын асуудлыг нийслэлд хөндөнө

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Нутгийн удирдлагын асуудлыг нийслэлд хөндөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрийн Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулганыг 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэхүү чуулган нь Монгол улсын Нийгмийн харилцааны тулгуур хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед Нутгийн удирдлагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх талбар бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг гаргах зорилготой юм.

Чуулганаар нутгийн удирдлагатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын төвшинд хийгдэж буй Үндсэн хуулийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажилтай холбогдуулан бодлогын хувилбарууд, шийдлийг хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулах, хууль тогтоогчдод зориулан нэгдсэн зөвлөмж гаргахад чиглэж байна. 

Чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн удирдлагууд, төр засгийн байгууллагууд, сургалт судалгааны болон төрийн бус байгууллагууд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын өргөн төлөөлөл оролцох юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-14 103.29.144.2

Сумын дотор баг байгуулах,буулгах,бусад зохион байгуулалт өөрчлөлт хийх асуудлаар багийн иргэдийн санал сонсон гэдэг заалтыг ЗЗНДНТУТ хуулиас хасах хэрэгтэй.

зочин 2015-12-14 202.21.106.102

Яамдууд, хотын ажилд дэндүү их оролцдогийг болиулах хэрэгтэй. Халдварт өвчний төвийн захиралыг Шийлэгдэмба халаад өөрөө матуулан ухуулаад чад хийж байгаа биз дээ. болж л байна. Нутгийн удирдлага гэж санаж ярьж байгаа нь сайн хэрэгдээ.

Зочин 2015-12-14 202.21.106.102

Нутгийн удирдлагад тэр хороонд, тэр дүүрэгт нь тарж өссөн хүн бол юм хийх байхаа. Зүгээр нэг намын илгээлтийн хүн мөнгө, газар хусч идээд л ор сураггүй алга болно шүү дээ. Налайхад нутгийн залуу нь дарга болсон гэсэн хүмүүс ам сайтай байдаг,

зочин. 2015-12-14 202.21.106.102

Хороодын засаг дарга нарын эрх мэдлийг өргөжүүлэх хэрэгтэй байна. Дүүрэг, Хотын захиргааны орон тоог цөөлөх хэрэгтэй. Хэтэрхий олон байна. Ж: Эмнэлгийн дарга байхад ЭМГазар, соёлын хэлтэс ч гэх шиг. Соёлын яам нь бараг бүх газраа харъяалдаг биз дээ.

зочин. 2015-12-14 202.21.106.102

Хотод газар зарсан гэгддэг Миеэгомбы Энхболдыг шалгах, нутгийн удирдлагыг нэг хүний удирдлага болгодог МАН-ыхныг сонгохгүй байвал нутгийн удирдлага сайжрах байх аа.