Орост инфляцийн түвшин нэмэгдэнэ гэсэн таамгийг Төв банк хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Орост инфляцийн түвшин нэмэгдэнэ гэсэн таамгийг Төв банк хийлээ

Орост инфляцийн түвшин нэмэгдэнэ гэсэн таамгийг Төв банк хийлээ

Оросын инфляцийн түвшин таамаглаж байснаас нэмэгдэж магадгүй хэмээн ОХУ-ын Төв банк мэдээллээ. Коронавирусийн халдвараас шалтгаалан үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах, сөрөг нөлөөллийг бууруулахаар Засгийн газрын зүгээс олон арга хэмжээ авсаар байгаа юм. Төв банкны тооцоогоор дөрөвдүгээр сарын инфляцийн түвшин 3,1%-д хүрэх бөгөөд жилийн дундаж хувь таамаглаж байснаас өндөр гарна гэсэн хүлээлттэй байгаа ажээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2020 оны дөрөвдүгээр сард инфляц 3,1%-тай гарсан нь өмнөх гуравдугаар сартай харьцуулахад 0,6 пунктээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хөл хорионы дэглэмээс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний наад захын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, мөн нэгдүгээр улирлын дүнгээр рублийн ханш суларсан нь инфляцид нөлөөлсөн байна.

Төв банкны тооцоогоор 2020 оны эцсээр инфляц 3,8-4,8%-д хүрэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж