Оросын Засгийн газрын хүсэлтээр АНУ уушгины үйл ажиллагааг дэмжих 200 ширхэг аппаратыг бэлэглэхээр шийдлээ хэмээн Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан РИА Новости-д хэлсэн байна.
“Коронавирусийн халдвартай хийж байгаа тэмцэлд нь тус болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүссэний дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уушгины үйл ажиллагааг дэмжих аппарат 200 ширхгийг бэлэглэнэ. Оросын ард түмэнд өгч байгаа энэхүү тусламжийг ойрын үед илгээх юм” хэмээн уг албан тушаалттан хэлсэн байна.
Тусламжийг хоёр үе шаттай илгээхээр төлөвлөж байна. Эхний ээлжийн 50 аппаратыг тавдугаар сарын 20-нд, үлдсэнийн тавдугаар сарын 26-нд илгээхээр АНУ-ын засаг захиргаа төлөвлөжээ.
АНУ-д коронавирусийн халдвар ид тархаж эхэлж байхад ОХУ мөн тусламжийн бараа илгээж байсан юм. Тухайлбал, уушиг дэмжих 45 аппарат, 15 мянган ширхэг хүчилтөрөгчийн баг, нэг сая ширхэг амны хаалт илгээж байсан.
2020 оны тавдугаар сарын 19-ний байдлаар ОХУ-д 290678 хүн коронавирусийн халдвар авч, 2722 хүн нас барж, 70 мянга орчим хүн эдгээд байгаа юм.