Хятадын Шулан хот Ухань шиг хөл хорионд орлоо | News.MN

Хятадын Шулан хот Ухань шиг хөл хорионд орлоо

COVID-19

Хятадын Шулан хот Ухань шиг хөл хорионд орлоо

Хятадын Шулан хот Ухань шиг хөл хорионд орлоо

Шинэ төрлийн коронавирус буюу "Сovid-19" өвчний халдварын тохиолдол дэлхий даяар 24 цагийн дотор 94,630-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 4,982,858 болжээ. Нас барагсдын тоо хоногт 4,562-аар нэмэгдсэнээр 324,527 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 1,956,346 болжээ.

Үүнээс нийт идэвхтэй тохиолдол 2,701,985 байгаа бол эдгээрийн 45,443-ийнх нь биеийн байдал хүнд байна. Дэлхий дахинд нэг сая хүн тутмын 639 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутамд коронавирустэй холбоотой 41 нас баралт бүртгэгдэж байгаа юм.

"Covid-19" өвчин хамгийн анх бүртгэгдсэн Хятад улсад халдвар дахин идэвхжээд байна. Хамгийн сүүлд тус улсын зүүн хойд нутгийн ОХУ-тай хиллэн оршдог Шулан хотод нэг өдөрт 34 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус хотыг өчигдрөөс /2020.05.19/ Ухань хот шиг хатуу чанга хөл хорионд оруулсан байна.

Нийт 700 мянган хүн амтай уг хотын оршин суугчид өнөөдрөөс хөл хорионы дараах дүрэм журмыг баримтална. Үүнд:

  • Нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн шаардлагатай тохиолдолд хоёр хоногт нэг удаа хоёр цагийн хугацаанд гадуур гарч, хүнсний дэлгүүр, эмийн сан гэх мэт газруудаар явах боломжтой.
  • Яаралтай түргэн тусламжийн машинаас өөр тээврийн хэрэгсэл хотын гудамжаар зорчихыг хориглож байгаа ба хотоос нэг ч хүн орох, гарах боломжгүй болж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус хот нь халдварын өндөр эрсдэлтэй бүсэд багтах болсон ба бүх олон нийтийн арга хэмжээ, сургууль цэцэрлэг,нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байсан бол өчигдрөөс ийнхүү хорио цээрийн дэглэмийг чангатгалаа.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.05.20-ны 08.00 цагийн байдлаар:

Эх сурвалж: Worldometers, Guardian

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жж 2020-05-20 66.181.161.38

trump s** ner toriin batalgaa geed baisan chini hytad baritsah maygtai.

Avatar

бат 2020-05-20 173.244.200.241

Худлаа орчуулга хийх юм даа. "At least 34 people have been diagnosed with Covid-19 in Jilin province in the past fortnight"

Avatar

Албан ёсны дипломат орчуулгыг үгчлэн хөрвүүлэхдээ хүртэл тухайн яригчийн сэтгэл хөдлөлийг оруулдаг!! 2020-05-20 192.82.70.69

Үгчлэн орчуулах, найруулж орчуулах гэдэг тэс өөр ойлголт. Үгчилж орчуулахдаа тулбал "Google Translate" бараг хэр баргийн орчуулагчаас дээр орчуулчихаж чадна. Өнөөдөр орчуулагч хүн ажилтай байхын тулд A.I-аас найруулгаараа л ялгарана. Мэдээний утга бол Урд хөршид аюул байсаар байгааг анхааруулж байна. Таныхаар бол дор хаяж 34 хүн халдвар авсан нь тогтоогджээ гэвэл анхааруулах ямар утга байгаа юм? Зүгээр тоть шиг давт гэвэл хэн ч болгоно.

Avatar

Өвгөн 2020-05-20 182.160.39.37

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 1 сая хүн тутмын 44 нь корона вирус туссан байна ш дээ. Дэлхийн улсуудтай харьцуулаад өөрсдөө дүгнээрэй

Avatar

Зочин 2020-05-20 66.181.166.134

hedulee bas anhaarlaa sulruulj bolkushuu

Avatar

Зочин 2020-05-20 202.21.107.113

Хойд хилээр амьдрагсадтай сүжрэлдэж болохгүй шүү манайхан. Хил орчмоор амьдарч байгаа хүмүүс анхааралтай байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж