Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д аль хэдийнэ зун цаг иржээ. Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлээрээ ая тухтай амарч, тухлах цөөн газрын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс  дараах сурвалжлагыг бэлтгэлээ.


2020.05.19-ны ҮДИЙН 18.00 цаг. Хүрээлэнгийн үүдээр ороход нэг тийм нам жим, дүнсгэр уйтгартай.  Өмнө нь тэнд хүүхэд, хөгшдөө салхилуулсан хүмүүс бужигнаж байдагсан.   Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд олон нийтийн газар явахгүй байхыг хориглож буй ч, урин дулаан цаг ирснээр гадаах хөл хөдөлгөөн ч нэмэгдсэн. Хөл хорионоос хамгийн их залхаж байгаа нь хүүхдүүд. ЭМЯ-наас аль болохоор гэртээ байхыг сануулсаар. Гэвч, хөл хорионд уйдсан хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд болон өндөр настай аав, ээжийгээ агаар салхинд гаргаад явж байгаа цөөн хэдэн хүн харагдав.

Залуус сэмхэн болзож, өөрсдийн унадаг дугуйгаа унаж, хөгшид нарлан, нялхас нойрсоно. Дэлхий нийтийг цар тахлын гамшиг айлгаж буй энэ үед Монголд зун ирдгээрээ ирж, модод ургадгаараа ургаж, монос дэлгэрдгээрээ дэлгэрчээ.

Олзуурхууштай нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваа хүмүүс том, жижиггүй амны хаалтаа зүүсэн харагдав. Хүүхдүүд талбайд ролекоор гулгаж, зарим нь улаа бутартлаа хөөцөлдөж тоглоно. Хөл хорионы үед уйдсан тэд ёстой л шавайгаа ханатал тоглож байсан юм. Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хугацаанд хөл хорио тогтоожээ.

Тодруулбал, машины зогсоол болон ариун цэврийн өрөөнөөс бусад дугуй түрээс болон хоолны газар бүх төрлийн үйлчилгээний газрууд хөл хорио тавигдтал ажиллахгүй аж.

 Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнгийн  хаалгаар ормогц шорлогны үнэр хамарт сэнхийн үнэртэж, энд тэндгүй “Хоёр мянгаар 12 сум шидээд тоглоом аваарай”, “Хүүхдийн тоглоом зарж байна”, “Хөөсөн чихэр аваарай, амттай шүү” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдагчид байхгүй болсон нь хамгийн гоё нь байлаа.

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА

Тус цэцэрлэгт хүрээлэнд үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтан Э.Болор-Эрдэнэ“Цэцэрлэгт хүрээлэн үүдээ хааж барьдаггүй учраас иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр ирдэг. Өнгөрсөн дөрвөн өдөр салхи шуургатай байсан учраас хүнгүй хоосон шахуу байсан. Өнөөдрөөс цаг агаар тогтуун болж, хүмүүс ирж байна. Ер нь ажлын өдрүүдэд хүн сийрэг. Амралтын өдөр л олны хөлд дарагдана. Гэхдээ мэдээж, өмнөх жилүүдийг гүйцэхгүй. Бид амны хаалт зүүгээгүй, зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи татсан  иргэдэд шаардлага тавин ажиллаж байна. Шаардлага тавихад иргэд дургүйцэхгүй байна. Зарим нэг тохиолдолд үл тоомсорлон өнгөрөх хүмүүс таарна. Гэхдээ нэгэн үеийг бодвол хүмүүсийн хандлага эерэг болсон” хэмээн онцоллоо.

Дашрамд дурдахад, 2020 онд  хотын хэмжээнд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засаж сайжруулан шинэчлэх дараах ажлууд хийгдэж буй юм байна. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд 1.8 га газар өөр байгууллагад олгогдсон байсныг өнгөрсөн жил хотын мэдэлд шилжүүлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлсэн. Үндсэндээ дуусах шатандаа яваа аж.
  • Баянзүрх дүүргийн хуучнаар РЦНК  төвийн урд байрлах 2.4 га талбайд тохижилт хийж, ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгох ажил явагдаж байна.
  • Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо төмөр зам, вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнд мөн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Өмнөх жилүүдэд Авлигатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг нийслэлээс цуцалж, цэцэрлэгт талбай болгожээ. Тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ дөрвөн га газарт бүтээн байгуулалт хийгдэж байна.
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдсон байсныг нийслэлээс цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн бөгөөд барилгын ажил дуусч байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-20 43.228.131.52

Za bolioroi. Iim tvan bh yostoi gazar. Har zah shig bsnaas deer

Avatar

уншигч 2020-05-20 202.180.218.37

Хотын дарга харин овоо цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн байр талбайг буцааж аваад байгаа нь сайшаалтай. Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хүртэл хувьд өгсөн байхдаа ч яахавдээ, буцааж авдаг нь сайн байна. Хохирсон тал захирамж гаргасан хүнээс нь нэхэмжлэх хэрэгтэй

Avatar

ХОТ ГАЗРУУДАА БУЦААН АВИЙ 2020-05-20 43.242.242.24

ХОТЫН ДАРГА АА. УЛААНБААТАР ЧИНЬ ГАЗАР НУТАГ ИХТЭЙ БИЗДЭЭ. ХОРОО БОЛГОНД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ГҮЙЛТИЙН ЗАМТАЙ БОЛЬЁ ОО. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОРОХЫН ТУЛД БАЯНХОШУУ, ДАМБАДАРЖАА, ДАРЬ ЭХЭЭС ЗОРЬЖ ОЧИЖ ТҮГЖРЭХ ЁСТОЙ ЮУ. ОДОО МИЕЭ ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙГААС ХОТЫН ГАЗРУУДАА НЭХЭЖ АВИЙ.

Avatar

hmm 2020-05-20 66.181.168.8

наад хэдэн зурган дээр багйаа хүмүүс чинь маск зүүсэн байна уу үгүй юу нэг сайн хар даа?

Avatar

Зочин 2020-05-20 202.126.89.75

Сүртэй юм. Германд өндөр торгууль тавих болсон ч хүмүүс цэцэрлэгт хүрээлэндээ амны хаалтгүй зугаалж л байгаа.

Avatar

Зочин 2020-05-20 59.153.113.150

Гэр хороололд хороо бүр 20 айлын газрыг худалдаж аваад цэцэрлэгт хүрээлэн байгуулвал тэр хавийн хүмүүс бүгд тийшээ зөндөө очно

Avatar

Зочин 2020-05-20 59.153.113.150

Зуслан бас пиг хүнтэй байна лээ. Айлууд өвлийн байшин хаус ихтэй , сургууль амарсан тул бараг 3 сараас хойш зуслан хавь бараг зун шиг хүн зөндөө байсан. Тэнд сургууль барьвал олон айл энэ хойшоо зуслан хавьд өвөлжтх байх.

Avatar

Зочин 2020-05-20 172.22.6.79

Orkuud ih ochdgog gazar

Avatar

erguutehee bolioroi? 2020-05-20 103.10.22.38

yugsen ch ugiin??? harin c huuhed hugshidgui salhildag gants gazar shuu tavan baij tarhi amraagaarai glg mn?

Avatar

Зочин 2020-05-20 103.26.194.250

Эднийх зогсоолын төлбөрөө яс авдаг мөртлөө ганц удаа баримт өгөхгүй шүү. Хэдэн төгрөгний төлбөр хурааснаа дараа нь яаж хянадаг юм бол? Машиг бүр 500Т төлсөн гээд тооцоогоо хаагаад үлдсэнийг нь ажилтууд нь кармаалдаг байх. Баримтаа өгдөг, хураасан мөнгөөрөө эргээд хүрээлэндээ засвар үйлчилгээ хийдэг болчмоор байна.

Avatar

иргзн 2020-05-20 202.179.27.81

ингэж олуулаа Зугаалж салхилаад байх ч Сайны тэмдэг биш дээ, ОХУ иймэрхүү маягаар Цэцэрлэг саданд олноороо Зугххлж салхилж байснаас болж одоо нөхцөл байдал нь улам хүндэрч байна шүү дээ, Аюул өнгөрөөгүй Аюул айсуй,

Avatar

Зочин 2020-05-20 182.160.38.117

za bitgii surjigneed bai

Avatar

Зочин 2020-05-20 202.9.46.11

Одоо энэ гэр хороолол дунд, ялангуяа 7 буудал хавьцаа, мөн толгойт, баянхошуу хавьцаа иргэдээс газрыг нь худалдан авч сайхан цэцэрлэг хийвэл сайхан байна.

Avatar

Монгол 2020-05-20 66.181.167.254

Цаг үе өөр болно оо гэж… Үдийн 12 цагт гэж ярьдаг байсан бол одоо орой 18 цагийг Үдийн 18 цаг гэж ярьдаг болж… Лүдийн ч юм аа даа, ккк

Avatar

Зочин 2020-05-20 202.179.15.10

Saihan tsetserlegch hureeleng mini zahaas dor bolgoson Saihansambuugiin ohin ajilaa ogvol taarna emegtei hun bj ichig ichig zugeer

Avatar

Zochin 2020-05-20 202.9.46.47

Iimerhuu gazruud uneheer heregtei bna, olon bolj baigaa Bol Yamai daa, Odoo ene tsetserlegt hureelen giin baruun taliin hooson hesgiig urgujuulj bas tohijuulj tomsgoh heregtei tegeed olon talaar aa orj gardag haalgatai bolgomoor bna zarim het oir tarisan jijig modnuudiig busad hooson gazar luu gaa zuuj suulgamaar bna

Avatar

Зочин 2020-05-20 64.119.19.155

Оркстаны сад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж