Covid-19: Премьер лигийн гурван багийн зургаан хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Covid-19: Премьер лигийн гурван багийн зургаан хүн халдвар авчээ

Covid-19: Премьер лигийн гурван багийн зургаан хүн халдвар авчээ

Английн хөлбөмбөгийн дээд лиг буюу Премьер лиг 2019-2020 оны улирлаа ирэх зургадугаар сард үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. Гэвч өчигдөр/2020.05.19/ Премьер лигийн 20 багийн 748 тамирчин, арын албаны хүмүүсээс шинэ коронавирусийн шинжилгээ авахад гурван багийн зургаан хүн халдвар авсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар тэдгээр халдвар авсан хүмүүсийн хувийн мэдээллийг нууцалж байгаа бөгөөд албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тэдгээр хариу нь эерэг гарсан хүмүүс долоо хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлах ажээ.

Английн Премьер лигийн албан ёсны мэдэгдэлд "Тавдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нийт 748 тамирчин болон арын албаны хүмүүсийг "Сovid-19″ өвчний шинжилгээнд хамруулллаа. Тэднээс гурван багийн зургаан хүний хариу эерэг гарсан. Тэд долоо хоног тусгаарлалтад байна. Одоогийн байдлаар халдвар хүмүүсийн мэдээллийг зарлах боломжгүй" хэмээжээ.

Премьер лигийн багууд өнгөрсөн Даваа гаригт уулзалт зохион байгуулан бага тооны тамирчдыг Мягмар гаригаас эхлэн хамтарсан бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Тус лиг нь өнгөрөгч гуравдугаар сараас хойш цар тахлын тархалттай холбоотойгоор түр зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн.

Одоогийн байдлаар Германы хөлбөмбөгийн Бундеслиг эргэн үргэлжилж байгаа бол Италийн Сериэ-А энэ долоо хоногоос эхлэн тамирчдыг хамтарсан бэлтгэл хийхийг зөвшөөрчээ. Харин Испанийн Ла лигийн хувьд ирэх зургадугаар сарын дундуур эргэн ирэх төлөвлөгөөтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж