Видео тоглоом тоглодог 90 настай эмээ Гиннест бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Видео тоглоом тоглодог 90 настай эмээ Гиннест бичигдлээ

Видео тоглоом тоглодог 90 настай эмээ Гиннест бичигдлээ

Япон улсын иргэн Мори Хамака хэмээх 90 настай эмээ 1981 оноос хойш 39 жилийн турш видео тоглоом тоглож байгаа аж. Тэрбээр анх хүүхдүүдээ видео тоглоом тоглохыг харсан бөгөөд тэр цагаас л эхлэн сонирхож эхэлжээ. Мори Хамака энэ тухай ярихдаа “Видео тоглоом үнэхээр зугаатай харагдсан. Тэгээд л энийг дан ганц хүүхдүүд тоглох нь шударга бус гэж бодсон. Хэрэв видео тоглоом тоглоод сурчихвал амьдрал маань илүү зугаатай байна гэж бодсон л доо. Анх намайг тоглож эхлэхэд хэн ч тоодоггүй байлаа” хэмээжээ. Одоо тэрбээр Youtube хуудсан дээрээ нийт 260 мянган дагагчтай.

Түүний видео тоглоомын болон ютубер нэрийг “Gamer Grandma” буюу “Тоглоомчин Эмээ” гэдэг ажээ.

Гиннесийн дэлхийн дээд амжилтад тэрбээр "Хамгийн хөгшин видео тоглоом тоглодог ютубер" гэх амжилтаар бичигджээ. Түүний хамгийн дуртай видео тоглоом нь GTA V гэнэ. Мөн Мори Хамакагийн видео тоглоомын бичлэгээ Youtube дээр оруулах болсон шалтгаан нь их энгийн. Тэр зүгээр л бусадтай туршлага солилцохыг хүссэн аж. Тэрбээр “Хэрвээ би ганцаараа л гоё байвал энэ нь цагийн гарз. Яг л кино үзэж байгаа юм шиг би GTA V видео тоглоомонд дуртай. Учир нь энэ тоглоом шилдэг нь, бас насны хязгаартай учир бага насны хүүхдүүд тоглож чадахгүй шүү дээ. Удаан амьдрах тусам би видео тоглоом тоглоно гэж зөв шийдвэр гаргасандаа баярладаг. Үнэхээр амьдралаас аз жаргалыг мэдэрч байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж