ШУТИС-ийн аэробикчид тивийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн аэробикчид тивийн хошой аварга боллоо

ШУТИС-ийн баг тамирчид аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хошой аварга боллоо. Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо 12 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд болсон аэробик, гимнастикийн тивийн АШТ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Ази тивийн Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонг Конг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, урилгаар Австрали улсаас баг тамирчид хүрэлцэн ирж, нийт 10 орны 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш нас ангилалд хүч сорьсон юм. Манай улсын баг тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Степ аэробикийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДСургууль, ХААИСургуулийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ. Мөн тус тэмцэнд ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүгчээр ажиллажээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон бөгөөд баг тамирчдыг Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа ахлан явсан байна. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж