Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаарх нууц, бохир бүх мэдээллийг олж авсан бөгөөд 42 сая ам.доллар өгөхгүй бол нийтэд ил болгоно хэмээн сүрдүүлсэн хар вебийн хакер Ревил бүлгийнхэн өчигдөр/2020.05.18/ үл мэдэгдэх эрхэмд Трампын бүх мэдээллийг зарсан хэмээн зарлажээ.
Мөн тус бүлгийнхэн энэ долоо хоногт Мадоннаг ижил аргаар сүрдүүлсэн байна. Өмнө нь Ревил бүлгийнхэн Трампын мэдээллийг Грабмэн Шайр хуулийн фирмээс хулгайлсан хэмээсэн ч тус хуулийн фирмийн зүгээс Ерөнхийлөгч Трамптай ажиллаж байгаагүйгээ зарласан билээ. Гэвч хакеруудын өмнөх халдлагуудаас үзэхэд тэдэнд зөвхөн Грабмен Шайраас гадна өөр олон эх сурвалжаас мэдээлэл хулгайлсан бололтой. Тэд тус хуулийн фирмээс 42 сая ам.доллар шаардсан ч холбооны мөрдөх товчооны зүгээс ийм гэмт хэргийг санхүүжүүлж болохгүй хэмээн мөнгө төлөхийг хориглосон билээ.
Ревил бүлгийнхэн хар веб дээрх блогтоо:
Сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барьж АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай бүх мэдээллийг худалдаж авахаар тохирсон. Энэ л бидний ажлын гол зорилго байсан учир бид саналыг дуртайяа хүлээн авч, хэлсэн амандаа хүрлээ.
2020 оны тавдугаар сарын 25-нд бид Мадоннагийн тухай баримтуудыг дэлгэхээр төлөвлөж байна. Дүрэм хэвээрээ:
- Мэдээллийг нэг л хүнд зарна.
- Худалдан авагчийг нууцална.
- Зарагдсан мэдээллийг бид өөрсдийнхөө компьютер дээрээс устгана.
- Худалдан авагч нь тухайн мэдээллийг хэрхэхээ шийдэх бүрэн эрхтэй хоцорно.
Эхлэх үнэ- 1 сая ам.доллар хэмээжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Зочин 2020-05-19 67.8.224.52
Madonna Madonna geed l baidiin Yu ni Saixan baidag bainaa
Зочин 2020-05-19 66.181.181.173
Яана мадонна бид хоерын явдал ил болохнээ болохгүй
gomboo 2020-05-19 202.131.229.146
ooo idda yaanaa uvguun odoo balarsaan
Зочин 2020-05-19 211.36.144.123
Манайд нэг ингэж болдоггүй юм байхдаа хаха. Хакеруудын эрин эхэлжээ.