Хакерууд Трампын бүх мэдээллийг зарж, Мадоннаг онилжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Хакерууд Трампын бүх мэдээллийг зарж, Мадоннаг онилжээ

Хакерууд Трампын бүх мэдээллийг зарж, Мадоннаг онилжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаарх нууц, бохир бүх мэдээллийг олж авсан бөгөөд 42 сая ам.доллар өгөхгүй бол нийтэд ил болгоно хэмээн сүрдүүлсэн хар вебийн хакер Ревил бүлгийнхэн өчигдөр/2020.05.18/ үл мэдэгдэх эрхэмд Трампын бүх мэдээллийг зарсан хэмээн зарлажээ.

Мөн тус бүлгийнхэн энэ долоо хоногт Мадоннаг ижил аргаар сүрдүүлсэн байна. Өмнө нь Ревил бүлгийнхэн Трампын мэдээллийг Грабмэн Шайр хуулийн фирмээс хулгайлсан хэмээсэн ч тус хуулийн фирмийн зүгээс Ерөнхийлөгч Трамптай ажиллаж байгаагүйгээ зарласан билээ. Гэвч хакеруудын өмнөх халдлагуудаас үзэхэд тэдэнд зөвхөн Грабмен Шайраас гадна өөр олон эх сурвалжаас мэдээлэл хулгайлсан бололтой. Тэд тус хуулийн фирмээс 42 сая ам.доллар шаардсан ч холбооны мөрдөх товчооны зүгээс ийм гэмт хэргийг санхүүжүүлж болохгүй хэмээн мөнгө төлөхийг хориглосон билээ.

Ревил бүлгийнхэн хар веб дээрх блогтоо:

Сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барьж АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай бүх мэдээллийг худалдаж авахаар тохирсон. Энэ л бидний ажлын гол зорилго байсан учир бид саналыг дуртайяа хүлээн авч, хэлсэн амандаа хүрлээ.

2020 оны тавдугаар сарын 25-нд бид Мадоннагийн тухай баримтуудыг дэлгэхээр төлөвлөж байна. Дүрэм хэвээрээ:

  1. Мэдээллийг нэг л хүнд зарна.
  2. Худалдан авагчийг нууцална.
  3. Зарагдсан мэдээллийг бид өөрсдийнхөө компьютер дээрээс устгана.
  4. Худалдан авагч нь тухайн мэдээллийг хэрхэхээ шийдэх бүрэн эрхтэй хоцорно.

Эхлэх үнэ- 1 сая ам.доллар хэмээжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж