Facebook “дислайк” халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Facebook “дислайк” халдлагад өртөв

Германы Хамбург хот дахь “Facebook” олон нийтийн сүлжээний төв байрны ханан дээр баг зүүсэн этгүүдүүд “Facebook dislike” хэмээн сараачиж, дэггүйтсэн талаар цагдаа нар мэдээлжээ. Шөнө дунд болсон дээрх хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа бөгөөд баг зүүсэн 20 орчим этгээд байрны хаалга цонхыг эвдэж, будагтай бөмбөг цацсан байжээ.

Дээрх хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй гэнэ. Уг хэргийн ард хэн байгаа нь тодорхойгүй байгаа боловч дүрвэгсдийн тухай үзэн ядалт, хараалаар дүүрэн рацист комментуудыг устгахаас татгалзсан хэргээр шалгагдаж буй “Facebook”-ийн Европ дахь захирал Мартин Оттыг гэж сэжиглэж буй юм байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж