Жокер киноны гол дүрд тоглож, олон шүтэн бишрэгчтэй болсон Хоакин Фениксийн хувийн амьдралыг хүмүүс ихэд сонирхож, түүнээс дутахгүйгээр хайрт Рүни Мараг нь ч давхар ажиглах болсон билээ.
Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж өнөө өглөө/2020.05.19/ Мараг зургаан сартай жирэмсэн хэмээн мэдээлж шуугиан тарьлаа. Дурлалт хос өдгөө Лос Анжелес дахь гэртээ хөл хорионд, гадагшаа барагтай бол гаралгүй нам жим амьдарч байгаа. Гэрээс хааяа нэг “хамраа цухуйлгахдаа” луун шивээст охин Мара үргэлж сул хувцастай харагдах болсон гэнэ. Гэхдээ хүн бүр л хөл хорионд биедээ тухтай хувцас өмсөж буй энэ үед дээрх мэдээлэл хангалттай баталгаа биш билээ. Мөн хоёр од өөрсдөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа.
Дурлалт хос 2017 оны Мэри Магдалене киноноос хойш хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд тухайн оны тавдугаар сард Каннын кино наадмын улаан хивсэн дээр анх хос болсноо мэдэгдсэн юм. Түүнээс хойш өнгөрсөн оны тавдугаар сард Мара ядам хуруундаа бөгж зүүсэн байсан нь тэр хоёр сүй тавьсан бололтой гэх дуулиан дагуулж байсан билээ. Гэхдээ АНУ-ын хэвлэлүүд тэр хоёр гэрлэлтийг хэтэрхий энгийн гэж үздэг учир гэрлэхгүй байх хэмээн мэдээлж байсан ч өнгөрсөн оны долдугаар сард хос гэрлэх болсноо зарласан билээ.
Эх сурвалж: PUREWOW.COM
Холбоотой мэдээ