Гурав хоногийн турш бороо орно | News.MN

Гурав хоногийн турш бороо орно

Гурав хоногийн турш бороо орно

Гурав хоногийн турш бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд нийт нутгаар борооших нь ээ.

Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр бороо орж, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2020 оны тавдугаар сарын 19-ний 20 цагаа­с тавдугаар сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон  шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө  нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Тавдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-05-19 103.10.23.6

Зун болж байхад шарласан навчны зураг тавьчих юмаа. кк

Avatar

Зочин 2020-05-19 202.21.109.76

Mongol neree goy tsag agaartai s-da unuudur tsas orood margaash ni +25 sh-aadag haha nuguudur boroo orsnoo margaash ni salhi sec 30 hureeshh

Avatar

Зочин 2020-05-19 103.229.122.46

Ашгүй дээ. Бороо ороосой

Avatar

ЗОЧИН 2020-05-19 202.21.126.30

ЗА БОЛЖ ДЭЭ. ХҮСЭН ХҮЛЭЭСЭН БОРОО ОРЖ ДЭЛХИЙ ДЭЛЭГНЭХ НЬ ДЭЭ. МАНАЙ УИХ-ЫН СОНГУУЛЬ ЧИНЬ БОРОО УРЬЖ ЭХЛЭЭД ЭНЭ 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР УЛС ОРНЫ МИНЬ ТӨР ЗАСАГ ЭРҮҮЛЖИХ САЙН ЦАГ ИРЭХ БАЙХАА ГЭЖ АМ ТОСДОЁ.

Avatar

boroo 2020-05-19 66.181.166.134

Za medehgui dee, tsag uur dandaa ZALDAG bolson shuu dee. Shoroo bolood l ongorohgui bol sain bna.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.62

За ашгүй….БОРОО ЧИ ОРООСОЙ….

Avatar

Зочин 2020-05-19 202.179.27.55

Бороо, хаврын анхны бороо… /"Би чамд хайртай" киноны хэсгээс/ ккк

Avatar

Зочин 2020-05-19 192.82.74.194

hataj uhkej bga amidat shig soliorhima bas uyangin haliltai gej kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж