Хонконгийн дэлгүүр нулимс асгаруулагчийн амттай зайрмаг зарж эхэлжээ | News.MN

Хонконгийн дэлгүүр нулимс асгаруулагчийн амттай зайрмаг зарж эхэлжээ

Хонконгийн дэлгүүр нулимс асгаруулагчийн амттай зайрмаг зарж эхэлжээ

Хонконгийн дэлгүүр нулимс асгаруулагчийн амттай зайрмаг зарж эхэлжээ

Хонконгийн нэгэн зайрмагийн дэлгүүр ардчиллыг дэмжих жагсаалыг мартахгүйн тулд нулимс асгаруулагчийн амттай зайрмаг зарж эхэлсэн байна.

Зайрмагийн дэлгүүрийн эзэн аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлан “Энэ зайрмагийг хүмүүс эсэргүүцлийн хөдөлгөөндөө үнэнч, тууштай байсаар байгааг хүн бүрд сануулахаар хийсэн юм” хэмээн ярьжээ.

Дэлгүүрийн үйлчлүүлэгч, жагсаалд оролцож байсан Анита Уон шинэ зайрмагийг идэж үзээд даруй ус уумаар санагдсанаа “Энэ зайрмаг яг л нулимс асгаруулагч хий шиг амтагдаж байна. Амссан даруйд амьсгалахад хүнд болж, маш хурц амтагдсан. Би зайрмагийг амссан даруйдаа маш их ус уумаар санагдсан. Энэ бүхэн намайг жагсаалд оролцож байх үед ямар хэцүү байсныг сануулж, хэзээ ч мартах ёсгүй гэдгийг ойлгуулах шиг болж байна” хэмээн ярьжээ.

Зайрмагийн гол орц нь үрлэн хар перец байгаа нь цагдаа нарын галлаж байсан үрлэн сумыг давхар санагдуулах аж. Дэлгүүрийн эзэн энэ амтыг бүтээхийн тулд васаби, гич зэрэг олон амтлагч туршиж үзсэн ч хар перец хоолой боох үйлчилгээгээрээ нулимс асгаруулагч хийтэй хамгийн ойролцоо амттай байсан гэнэ.

“Бид хар перецийг шарж, Итали маягийн зайрмаг хэлбэрт оруулахын тулд холигчид хийж хутгасан. Амтны хувьд энэ зайрмаг халуун ч идсэний дараа хоолой боогдож, яг л нулимс асгаруулагч хийгээр амьсгалж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ” хэмээн дэлгүүрийн эзэн ярьжээ. Шинэ зайрмаг өдөрт 20-30 ширхэг зарагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж