Японы сүмогийн холбоо бөхчүүдээ шинжилгээнд хамруулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Японы сүмогийн холбоо бөхчүүдээ шинжилгээнд хамруулж эхэллээ

Японы сүмогийн холбоо бөхчүүдээ шинжилгээнд хамруулж эхэллээ

Японы сүмогийн холбоо өнгөрөгч Даваа гаригаас эхлэн бөхчүүд болон ояката нарыг хамарсан 900 гаруй гишүүдээ шинэ коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Өчигдрийн байдлаар хоёр дэвжээний нийт 34 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 900 гаруй хүмүүсээс сар гаруй хугацаанд шинжилгээ авах юм байна. Японы сүмогийн холбооны олон нийттэй харилцах албаны менежер Шибатаяамагийн хэлж буйгаар өдөр бүр 2-3 дэвжээний 50 гаруй гишүүд шинжилгээнд хамрагдах аж.

Өнгөрсөн долоо хоногт 28 настай доогуур зиндааны бөх Шобүши шинэ коронавирусийн улмаас харамсалтайгаар амиа алдсан тул сүмо бөхийн холбооноос бүх гишүүдээ шинжилгээнд хамруулах нь зөв гэж үзжээ. Шобүшигийн жинхэнэ нэрийг Киёотака Сүэтакэ гэдэг бөгөөд тэрээр шинэ коронавирусийн улмаас нас барсан анхны бөх болжээ.

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо өнгөрөгч тавдугаар сарын 4-нд албан ёсоор ирэх нацү башёг цар тахлын улмаас цуцалж байгаагаа мөн ирэх долдугаар сарын башёг Нагояа хотод бус Токио хотод зохион байгуулахаар болж байгаагаа зарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж