Халдварын голомтод зочилсон "BTS" хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Халдварын голомтод зочилсон "BTS" хүлцэл өчив

Халдварын голомтод зочилсон "BTS" хүлцэл өчив

Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд Итэвон дүүргийн шөнийн цэнгээний газруудтай холбоотой коронавирусийн тохиолдлууд нэмэгдэж, тус улсад халдварын хоёр дахь давалгааг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт тус дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн 29 настай эрэгтэй халдвартай гэдгээ мэдэлгүй олон арван хүнд халдвар тараасан юм. Одоогоор нэр бүхий клубүүдээр үйлчлүүлсэн 1500 гаруй хүнийг маршрутыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа ба шөнийн клубүүдтэй холбоотой 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох BTS хамтлагийн гишүүн Жонгук Засгийн газраас өгсөн заавар зөвлөмжийг үл тоон Итэвоны клубээр үйлчлүүлсэн бөгөөд тэрбээр шинжилгээ өгч сөрөг буюу халдваргүй гарсан нь олны шүүмжлэлд өртөөд байсан юм.

Энэ асуудлаар тус хамтлагийн харьяалагддаг "Big hit" агентлаг мэдэгдэл хийж хүлцэл өчжээ. Уг мэдэгдэлд “Жонгук нь Итэвоны клубүүдтэй холбоотой анхны халдвар тээгч илрэхээс долоо хоногийн өмнө үйлчлүүлсэн. Гэсэн ч манай хамтлагийн уран бүтээлч Засгийн газрын зөвлөмжийг чандлан сахиагүйдээ уучлалт гуйж байна” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: KoreaTimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж