Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав | News.MN

Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн асуудал өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан билээ. Нийт 20 гаруй хоног олны нүднээс далд байсан түүнийг нас барсан гэх таамаг мэдээлэл ч гарсан юм.

Тэгвэл тус улсын төв талбай дээр байрлах Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сэн, Ким Жон Уны эцэг Ким Чен Ир нарын хөргийг Баасан гаригт /2020.05.15/ буулгасан нь дээрх таамгийг дахин сэдрээж байна. Түүнчлэн төв талбай дээр байрлах Ким Чен Ирийн хөшөөг ч буулгасан байна.

Өмнө нь 2011 онд Ким Жон Уны эцгийг таалал төгсөх үеэр л ингэж удирдагчдынхаа хөргийг буулгаж байсан гэнэ. Тэгэхээр ажиглагч шинжээчдийн үзэж буйгаар тус улсын удирдагч нас барсан тохиолдолд буюу гурав дахь хөргийг байрлуулахын тулд өмнөх зургуудийг буулгасан байж магадгүй аж.

Гэхдээ зарим нь эрх баригч Ажилчдын нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулж их удирдагчдын хөрөг зураг болон хөшөөг шинэчлэх зорилгоор буулгасан байж болзошгүй гэх таамгийг ч дэвшүүлж байгаа юм байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь 20 орчим хоногийн турш сураггүй байсан ч тавдугаар сарын 1-ны өдөр олны өмнө гарч, орон нутагт нэгэн бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон. Гэсэн ч үүнээс хойш өнөөдрийг хүртэл дахин сураг чимээгүй байгаа юм.

Эх сурвалж: NK News, FT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2020-05-19 66.181.181.107

Хойт солонгос Ун-аа алдана уу юугаа алдана бидэнд ямар хамаатай юм. Сонгуулиа л бод, цаана чинь төр эргэх гээд байна. Манин Гамбуш ч гэх шиг төрийн зүтгэлтнүүд тодрох гээд байна.

Avatar

Uuree 2020-05-19 192.82.76.79

Нуугдаж тоглоод л.. овчтой хог ш дээ

Avatar

То 2020-05-19 202.55.188.81

БНАСУ бол ардчилсан нэртэй улс хэдий ч төр баригчид нь үе удмаараа дарангуйлагчид юм.Дарангуйлагчид сөнөтүгэй!

Avatar

Зочин 2020-05-19 202.126.89.160

Үхүүл үхээд өхгүй хүний санаа зовоогоод.

Avatar

Зочин 2020-05-19 66.181.161.6

ha ha….

Avatar

Зочин 2020-05-19 202.55.191.194

Наад сэдвээс чинь бүр уйдаж байна шүү,

Avatar

Иргэн 2020-05-19 49.0.212.124

5р сарын 1 зураг бүр өмнө авахуулсан зураг ч байж болно. Зураг хөргийг шинэчлэх гэж байгаа бол шинийг авчираад хуучныг тавина биз

Avatar

Зочин 2020-05-19 64.119.23.172

Um ma ni bad mi hum

Avatar

lol 2020-05-19 202.131.229.146

he ded

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж