Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хойд Солонгос удирдагчдынхаа хөргийг буулгасан нь анхаарал татав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн асуудал өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан билээ. Нийт 20 гаруй хоног олны нүднээс далд байсан түүнийг нас барсан гэх таамаг мэдээлэл ч гарсан юм.

Тэгвэл тус улсын төв талбай дээр байрлах Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сэн, Ким Жон Уны эцэг Ким Чен Ир нарын хөргийг Баасан гаригт /2020.05.15/ буулгасан нь дээрх таамгийг дахин сэдрээж байна. Түүнчлэн төв талбай дээр байрлах Ким Чен Ирийн хөшөөг ч буулгасан байна.

Өмнө нь 2011 онд Ким Жон Уны эцгийг таалал төгсөх үеэр л ингэж удирдагчдынхаа хөргийг буулгаж байсан гэнэ. Тэгэхээр ажиглагч шинжээчдийн үзэж буйгаар тус улсын удирдагч нас барсан тохиолдолд буюу гурав дахь хөргийг байрлуулахын тулд өмнөх зургуудийг буулгасан байж магадгүй аж.

Гэхдээ зарим нь эрх баригч Ажилчдын нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулж их удирдагчдын хөрөг зураг болон хөшөөг шинэчлэх зорилгоор буулгасан байж болзошгүй гэх таамгийг ч дэвшүүлж байгаа юм байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь 20 орчим хоногийн турш сураггүй байсан ч тавдугаар сарын 1-ны өдөр олны өмнө гарч, орон нутагт нэгэн бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон. Гэсэн ч үүнээс хойш өнөөдрийг хүртэл дахин сураг чимээгүй байгаа юм.

Эх сурвалж: NK News, FT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж