Зайон Уильямсон "He Got Game" киноны шинэ ангид тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Зайон Уильямсон "He Got Game" киноны шинэ ангид тоглох уу?

Зайон Уильямсон "He Got Game" киноны шинэ ангид тоглох уу?

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн залуу оддын нэг, 2019 оны драфтын тэргүүн сонголт Зайон Уильямсон кинонд дүрээ мөнхлөх талаар яригдаж байна. Түүнийг АНУ-ын алдарт найруулагч Спайк Ли өөрийн 1998 онд бүтээж байсан “He Got Game” хэмээх сагсан бөмбөгийн тухай өгүүлэх уран сайхны киноныхоо хоёрдугаар ангид тоглуулах хүсэлтэй байгаа аж.

Энэ тухай Спайк Ли “Бид цар тахлын өмнөхөн Зайон Уильямсонтой уулзах гэж хичээсэн. Рэй Аллен бид хоёр түүнтэй Нью Орлеанс хотод уулзах гэж хичээсэн. Одоо ч би уулзахыг хүсч байна. Зохиолыг нь ч би бодож байна. Бүрхэг байгаа ч баяжуулахыг хичээж байгаа. Болох ёстой зүйл болдгоороо л болно. Хүчлэх хэрэггүй шүү дээ” хэмээжээ.

 

1998 оны “He Got Game” кинонд NBA-ийн од тоглогч Рэй Аллен болон Холливудын алдарт жүжигчин Дензел Вашингтон нар гол дүрүүдэд тоглодог билээ. Харин 20 гаруй жилийн дараа энэ кино дахин хийгдэх эсэх нь Зайон Уильямсоноос шалтгаалах аж. Та бүхэн ч түүнийг Исус Шаттлсуортын дүрээр харахыг хүсч байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж