Багдадын чанга хамгаалалт бүхий ногоон бүсэд АНУ-ын Элчин сайдын яам болон бусад дипломат байгууламжуудын ойролцоо дор хаяж нэг пуужин унасан нь ойрын хэдэн долоо хоногтоо анхны халдлага байж болзошгүй тохиолдол боллоо.
Дэлбэрэлт өнөөдөр/2020.05.19/ өглөө АНУ-ын Элчин сайдын яаманд түгшүүрийн дохио хангинууллаа хэмээн нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Пуужинг Багдадын зүүн дүүргээс галласан бөгөөд хоосон байшин оносноор хүний амь хохироогүй аж.
Тус ногоон бүс олон жилийн турш халдлагын бай байсаар ирсэн бөгөөд он гарснаас хойш дор хаяж 27 пуужингийн халдлага болсон гэнэ. Уг нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш иймэрхүү халдлага бололгүй тайван байсан аж. Үүнээс өмнө хамгийн сүүлд ногоон бүсээс баруун зүгт 25 км газарт байрлах олон улсын нисэх онгоцны буудалд пуужин унажээ. Хэрвээ энэ удаагийх халдлага мөн бол Иракын тагнуулын албаны дарга асан Мустафа Аль-Кадими Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш анхны халдлага хэмээн бүртгэгдэх юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ