Covid-19: АНУ-ын компанийн туршиж буй вакцин эсрэг бие үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: АНУ-ын компанийн туршиж буй вакцин эсрэг бие үүсгэжээ

Covid-19: АНУ-ын компанийн туршиж буй вакцин эсрэг бие үүсгэжээ

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн үйлдвэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын урьдчилсан шатны үр дүнг өчигдөр /2020.05.18/ танилцуулжээ. Тодруулбал тус компанийн боловсруулсан “mRNA-1273” вакциныг хийлгэсэн найман хүний биед коронавирусийн халдвар аваад эдгэрсэнтэй адил эсрэг бие үүссэн хэмээн мэдэгдсэн байна.

 “Moderna” компани нь уг вакциныг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвтэй хамтран боловсруулж байгаа ба туршилтад 18-45 настай 45 хүнийг оролцуулж байгаа гэнэ. Эдгээр сайн дурын хүмүүсийг 15,15-аар нь гурван бүлэгт хуваагаад тус бүрт нь 25, 100, 250 микрограмм тунг 28 хоногийн зайтай хоёр удаа тарьж байгаа аж.

Ингээд эхний бүлгийн хүмүүст хоёр дахь тунг тарьсны дараа байгалийн жамаар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийнхтэй ижил хэмжээний эсрэг биет бий болсон байжээ. Харин 100 микрограмм тун тариулсан хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн хэмжээ коронавирусийн халдвар авсан хүмүүсийнхээс хэд дахин өндөр болсон байна. Хамгийн сүүлчийн бүлэг буюу 250 микрограмм тун тариулсан хүмүүсийн үр дүн хараахан гараагүй байгааг “Moderna” компанийн зүгээс мэдэгджээ.

Уг вакцины хоёрдугаар шатны туршилт зургадугаар сард, дараагийн шатны туршилт долдугаар сард хийгдэх юм байна. Хоёрдугаар шатны туршилтад сайн дурын 600 орчим хүнийг хамруулах ажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж