АНУ хүчилтөрөгчийн 200 аппарат ОХУ-д явууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

АНУ хүчилтөрөгчийн 200 аппарат ОХУ-д явууллаа

АНУ хүчилтөрөгчийн 200 аппарат ОХУ-д явууллаа

АНУ халдварын тоо зогсолтгүй өсч буй ОХУ-д туслахаар хүчилтөрөгчийн 200 аппарат илгээжээ. Үүнээс сар гаруйн өмнө Москва ижил зорилгоор АНУ-д тусламж илгээж байсан билээ.

Калифорнид үйлдвэрлэсэн уг хүчилтөрөгчийн аппаратыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтээр Дональд Трамп илгээж буй хэмээн АНУ-ын эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.

ОХУ-д сүүлийн үед шинэ халдварын тоо долоо хоногийн өмнө 11 мянга байснаас бууран хоёр ч өдрийн турш 10 мянгаас доош болсон билээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдал улам хүндэрч байна хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр тусламжийн хүчилтөрөгчийн аппарат болон оношлуур өчигдөр/2020.05.18/ замдаа гарсан гэнэ.

ОХУ ийнхүү АНУ-аас тусламж авч буй анхны улс биш билээ. Вашингтон  50 гаруй улс руу нийт 15 мянган хүчилтөрөгчийн аппарат илгээсэн ажээ.

ОХУ-д 290 мянган хүн халдвар авч Европдоо хамгийн олон халдвартай орны жагсаалтыг тэргүүлж байгаа нь хүнд санагдах ч нас барагсдын тоо харьцангуй цөөн байгаа нь сайшаалтай билээ. Ийнхүү нас барагсдын тоо цөөн байгаа нь америкчуудын анхаарлыг татаж, тэр ч байтугай Блүүмберг агентлаг “Вирус яагаад илүү олон оросуудыг алахгүй байна вэ?” гарчигтай мэдээ нийтэлж багагүй шүүмжлэл сонссон юм.

Нийт халдвар авагсдын талаас илүү хувь нь оршин суудаг Москва хотод шинэ халдварын тоо мэдэгдэхүйц буурч байна. Мөн ажиглагч Роспотребнадзор нөхцөл байдлыг “Тогтвортой” хэмээн дүгнэж болохоор боллоо хэмээн мэдэгдсэн байна.

Трамп анх ОХУ-д дөрөвдүгээр сарын дунд үед илүү хүчилтөрөгчийн аппаратуудаа илгээж тус болохыг санал болгосон нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэсэн хэдий ч Путин түүний саналыг дуртайяа хүлээн авч, талархал илэрхийлсэн билээ.

Харин түүнээс өмнө дөрөвдүгээр сарын эхэн үед ОХУ Нью-Йоркод маск, уушгины аппарат зэрэг зүйлс онгоцоор илгээн тусламж үзүүлсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж