БНСУ: Гэрээт ажилчдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

БНСУ: Гэрээт ажилчдын анхааралд

БНСУ: Гэрээт ажилчдын анхааралд

БНСУ-д короновируст халдварын цар тахал намжиж, түр хугацаагаар нутаг буцсан гадаадын ажилчид эргэн ирж байгаа аж. Энэ дагуу хорио цээр, тусгаарлалтын дэглэмийн шинэ журмыг мөрдөх болсон тухай БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яам тавдугаар сарын 4-ний өдөр мэдэгдлээ.

Энэхүү журмын дагуу түр хугацаанд нутаг буцсан /Е-9 ангиллын визтэй/ гэрээт ажилчид Солонгост ирэхээсээ өмнө ажил олгогчтойгоо урьдчилан холбогдож тусгаарлах байрны асуудлаа баталгаажуулсан байна.

  • Үүний тулд тухайн улсад Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас томилогдон ажиллаж буй (EPS center) төвөөс тодорхойлолт (Confirmation of Self-quarantine) авсан байх шаардлагатай. EPS төвүүд нь тухайн гэрээт ажилчны хүсэлтийн дагуу БНСУ-д тусгаарлах байрны талаар тодруулж тодорхойлолт хийж өгнө.
  • Тухайн гадаадын гэрээт ажилчин уг тодорхойлолтыг авсны дараа БНСУ руу зорчих онгоцны тийз авна.
  • Зочид буудал, мотель, гэстхаусыг тусгаарлах байрны шаардлага хангахгүй гэж үзнэ. 1 хүн 1 өрөөнд байрлах журмыг мөрдөнө.
  • Тухайн улс дахь EPS төвд хүсэлтээ шуудан, факс, мэйлээр гаргах боломжтой.
  • Тухайн улс дахь EPS төв нь гэрээт ажилчинд тодорхойлолтыг англи эсвэл солонгос хэлээр 2 хувь гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
  • Гэрээт ажилчны хувийн байр нь стандартын шаардлага хангахгүй тохиолдолд орон нутгийн засаг захиргаанаас заасан тусгаарлах байрыг төлбөртэй ашиглахаар шинэ журамд заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж