ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна | News.MN

ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна

ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна

ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна

Иргэд та бүхнийг УБТЗ нийгэмлэгээс санаачлан хэрэгжүүлж байгаа ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна.

Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан байдаг.

Гэвч төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь иргэд, жолооч нар анхааруулах улаан гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байна.

Тухайлбал, 2019 онд 141 иргэн гармаар анхаарал, болгоомжгүй гарч, галт тэргийг яаралтай тоормос хийлгэсэн, гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед 46 автомашин гарам руу орж, үүнээс 5 нь осолдсон харамсалтай тохиолдол гарчээ.

Галт тэрэг огцом тоормос авах маш хүндрэлтэй ба тоормос ажиллуулснаас хойш 1000 метр явж байж зогсдог. Тиймээс галт тэрэгний дуут дохиог иргэд жолооч нар анхаарч, болгоомжилбол энэ төрлийн осол эндэгдэл гарахгүй юм.

Иймд иргэд та бүхэн өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж, хэдхэн хором зогсож, галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Төмөр замын гармын өмнө ирээд ЗОГС! ХАР! СОНС!

80 км/цагийн хурдтай явж буй галт тэрэг яаралтай зогсолт хийхэд 1000 метр буюу 1.0 км зам туулж байж зогсох тул та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж хэдхэн хором галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцоорой.Иргэд та бүхнийг Улаанбаатар төмөр замаас санаачлан хэрэгжүүлж байгаа ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэхийг уриалж байна.#УБТЗ #ТөмөрЗамынГарам #ЗогсХарСонс

Posted by Улаанбаатар төмөр зам ХНН – Ulaanbaatar Railway JVC on Wednesday, May 13, 2020

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gyilagchidtai xamtarbal salgyi shyy 2020-05-19 132.194.33.142

BALIAR CHIIR

Avatar

bolomjoos,ysaa xalaax geed galzyyrlaa 2020-05-19 132.194.33.142

xyazgaargyigee,oiptyylaachee,UNJDAG

Avatar

ayanii ? jooknyydaa mult 2020-05-19 132.194.33.142

manaid bishshyy,TAM BOLLOO,tamiixniig UPUBDLUU.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж