"Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд" | News.MN

"Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд"

"Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд"

"Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд"

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Лхагваагийн Баттөртэй ярилцлаа.


-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бие даан шинээр үйл ажиллагаа явуулсан хугацаа яг хэзээнээс вэ. Уг нь 2017 оны эхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг ч 2018 онд жигдэрсэн байдаг?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн анхны суурь 1933 онд тавигдсан байдаг. Тэр түүхээс авч үзвэл энэ эмнэлэг 87 жилийн түүхтэй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2012 онд Цэргийн төв эмнэлэгтэй нийлээд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон. Гэхдээ 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин сэргээн байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Улмаар бэлтгэл ажлаа хангаж явсаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд амбулаторийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2018 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчлүүлэх үйл ажиллагаагаа эхэлсэн боловч олон шинэ тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бүрдэлт, эмч, мэргэжилтний сургалт хийгдсээр 2019 онд л эмнэлэг бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

-Анх эмнэлгийн байр ашиглалтад ороход тоног төхөөрөмжийн хувьд ч тэр нэлээд хүнд нөхцөл байдалтай тулгарч байв уу?

-2016 онд Цэргийн төв эмнэлгээс тусгаарлаад одоогийн энэ  байранд нүүж ирэхэд эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйл   их байсан. Тиймээс зарим тоног төхөөрөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яам, яамны харьяа агентлаг, байгууллагуудын дэмжлэгээр авч тухайн үед татан буугдаж байсан Тахарын албаны хэрэглэж байсан тавилга хэрэгслээс эмнэлгээ тохижуулж босгох зэргээр зохицуулалт хийж эхэлсэн. Мөн 2018 онд Австрийн засгийн газрын долоон сая еврогийн төсөл хэрэгжсэнээрээ эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх болон амбулаторийн тоног төхөөрөмж суурилуулагдсан. Ялангуяа хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ламинар урсгалтай орчин үеийн мэс заслын өрөөнүүд, эмнэлгийн хийн систем, дурангийн мэс заслын багажууд, дүрс оношилгооны аппаратууд зэрэг бусад бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагдсан гэж хэлж болно. 

Товчхондоо хэлэхэд манай эмнэлгийн оношилгоо шинжилгээний төрөл, тоо бусад улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүдээс илүү гэж харж байгаа.Манайд эх барихаас бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг гэхэд буруудахг зүйлгүй.

-Бусад улсын эмнэлэг болоод хувийн эмнэлэгт байхгүй, ховор ямар тоног төхөөрөмжүүд ашиглаж байна вэ?

-Нэн түрүүнд манай эмнэлэг Япон болон Монголын Нарлаг Улаанбаатар Ротари клубтэй хамтран 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Health Promotion center”буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. “Эрүүл мэндийг дэмжих төв” бол амбулаториос тусдаа бие даан нэг цонхны үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм. Нэг дор цус, шээсний шинжилгээ, рентген, эхо, зүрхний бичлэг гэх мэт шаардлагатай шинжилгээнүүдээ нэг дор бүгдийг өгчихнө гэсэн үг. Эмчийн зөвлөгөөг мөн  аваад гардаг. Энэ үйлчилгээ бол улсын эмнэлэгт анх удаагаа нэвтэрсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Мөн Монгол Улсад анхны “Нойрны төв”-ийг манай эмнэлэгт байгуулсан. Тус төв нь  Японы Эхимэ их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд манай хэд хэдэн эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэргэшээд ирсэн. Зөвхөн оношилгоо хийхээс гадна эмчилгээ хийгддэг.

-“Нойрны төв”-ийн эмчилгээний онцлог нь юу вэ?

-“Нойрны төв” гэхээр манайхан нойргүйдлийн төв гэж ойлгоод байдаг. Нойрны төв бол нойртой холбоо бүхий эмгэгүүдийг оношилдог, эмчилдэг төв. Тэр дотроо мэдээж нойргүйдэл орчхож байгаа юм.

Энгийн үгээр тайлбарлавал хурхирдаг, унтаж байх явцдаа амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг оношилж, эмчилгээ хийдэг. Зөвхөн оношлоод орхичихгүй. Энэ төрлийн эмгэгийг зориулалтын аппаратаар эмчилгээ хийдэг.

Мөн эмнэлгийнхээ түүхэнд анх удаа 20 ортой хүүхдийн тасаг, диализын таван аппараттай үйл ажиллагаа нээж, анхны хэвлийн диализыг амжилттай хийгээд байна.Спорт заалтай эмнэлэг, 450 хүний суудалтай, лед дэлгэцтэй хурлын танхимтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөөний ор хооронд хөшигтэй, эмчлүүлэгчид нэгэн жигд хувцастай, таних бугуйвчтай гээд сүүлийн үеийн эмнэлгийн чиг хандлага ямар байх ёстой тийм л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Эмнэлгийнхээ түүхэнд гэвэл харшлын шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг, сонсголын бичлэг, ясны сийрэгжилтийн аппарат, мэдрэлийн судасны өнгөт аппаратууд, шүдний дэлгэмэл зургийг авдаг аппараттай болсон гээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхэнд маш олон шинэчлэлүүд хийгдсэн байна.

-Эмчилгээний хувьд?

-Хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд, үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслуудыг хийдэг. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгчийн өндөр технологиуд нь мэс заслын үйл ажиллагааг найдвартай явагдах боломжоор хангаж байдаг. Ходоод, бүдүүн гэдэсний дурангаар төрөл бүрийн эмчилгээ, ажилбаруудыг хийдэг. Нийт арван  тасаг нэгжид орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадамжийн тал дээр хэр анхаардаг вэ?

-Япон, Солонгос, Тайвань улсын  эмнэлгүүдтэй маш ойрхон хамтарч ажилладаг. Энэ хугацаанд жилд 100 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаад руу сургалтад хамруулж, олон улсын хурал семинарт оролцуулсан. Тухайлбал, 2017 онд БНСУ-ын хамтын ажиллагаатай эмнэлэг рүү анхны 17 эмч, мэргэжилтнүүдийг долоо хоногийн хугацаатай явуулсан. Тэд маань өөрсдийгөө “Анхны 17” гээд нэрлэчихсэн байх жишээтэй.  Австрийн засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 30 орчим эмч Австри болон Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлээд ирсэн байдаг. Эмч нараас гадна сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг сургалтад хамруулахыг зорьдог. Онцлох сургалтаас дурдвал манай тасгийн бүх ахлах сувилагч нар БНСУ-ын сувилахуйн чиглэлийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирсэн. Тайвань улсын эмнэлгүүдэд арав  орчим эмч, мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлээд ирсэн.

Тайвань улсын  гурван эмч тус бүр 1-1,5 сарын хугацаатай манай эмнэлэг дээр ажлын байрны сургалт хийсэн. Тэрний хүчинд өнөөдөр манай мэдрэлийн тасаг, бөөрний тасгийн үйл ажиллагаа сайжирч анхны хэвлийн диализыг хийсэн. Дээрээс нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх гол зүйл бол олон улсын мэргэжлийн нийгэмлэгт гишүүнээр элсэх байдаг. 2019 онд давсан орлогоосоо 20 эмч, мэргэжилтэнд тус бүр нэг сая төгрөгийн “Грант” олгосон байгаа. Уг нь энэхүү “Грант”-аар 2020 онд олон улсын хурал зөвлөгөөнд оролцох зардлаа төлөх ёстой байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон учраас олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн төлбөрөө төлөх, сэтгүүлүүдийг нь захиалж авах боломжийг олгосон. Ингэснээр олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө адилхан мэдлэг, мэдээллээ аваад явах болох боломжтой болж байгаа юм. 

-Энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжууд хэр нээгдсэн бэ?

-Ихэнх хүмүүс манай эмнэлгийг зөвхөн Төрийн тусгай албан хаагчдын хаалттай эмнэлэг гэж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх үйлчлүүлэх эрхтэй.

Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болох нь. Дээр нь эхнэр эсвэл нөхөр нь. Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхээр нэг албан хаагчийн цаана бараг 7-8 энгийн иргэн тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байх нь.

Мөн Чингэлтэй дүүргийн мэс заслыг энэ оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. 2019 онд эмнэлгийн хэмжээнд эхний нэгдүгээр улиралд 500 орчим мэс засал хийж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 700 гаруй мэс засал хийгдсэн байна. Энэ чинь үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл гэж хэлж болно. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингээд харахад эмнэлгийн 50 орчим хувийг энгийн иргэд эзэлж байгаа биз. Зарим ачаалал багатай кабинетад энгийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжийг бий болгосон.

Тухайлбал, иргэн л бол дүүрэг, харьяа хамаарахгүй харшлын кабинетаар үйлчлүүлж байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт хязгаарлагдмал байдаг тул бид тэр төсөвтөө багтаан тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой.

Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн тусгай албан хаагчид байдаг. Хамгийн алслагдсан хил хязгаарт хилчид маань үүргээ гүйцэтгэж байдаг. Тэдэндээ эмнэлгийн үйлчилгээг хүргэх үүднээс хилийн хөдөлгөөнт бүлэг ажиллуулдаг. Яг энэ цаг мөчид манай нэг хөдөлгөөнт бүлэг баруун аймгуудаар явж хилчдэд эмнэлгийн үзлэг, оношилгоо хийж үйлчилгээ үзүүлээд явж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин Д.Даваасүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цолмон 2020-05-19 202.55.191.194

Мэргэжилдээ чадарлаг, туршлагатай хамт олон юм. Өндөр настай ээжид маань хагалгаа хийсэн мэс заслын тасаг, сэхээн амьдруулах тасгийн хамт олонд, Хосбаярмаа эмч, Билгүүн эмч, Ганболор эмч болон бусад эмч, сувилагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-05-19 72.196.192.250

Turiin tusgai ner iim door hvchniihen iinhvv tusgai hangamj edleh yamar heregtei yum be? Tur uuriin gar hul bolgoj baih iim tul tedniig ingej Toulon hereggvi, turiin busad alban haagchdiin negen adil bailgahad yu ni bolohgvi gej ?!
Ene bol daranguilliig devergej baigaa hereg !!!

Avatar

Батаа 2020-05-19 202.126.89.129

👍

Avatar

Зочин 2020-05-19 66.181.182.85

Хүүхдээ эмчлүүлсэн.👍

Avatar

Зочин 2020-05-19 103.26.195.76

хөах найз айн хурандаа болжээ 3 жилийн өмнө энгийн цолгүй байсан хөар

Avatar

Emchluulegch 2020-05-19 66.181.182.85

Mundag zahiral, mundag hamt olon. Ta buhendee amjilt husey.

Avatar

Монгол хүн 2020-05-19 66.181.161.81

Мундаг боловролтой залуу байна лээ, Амжилт хүсье. Энэ муулаад бгаа хүмүүс уулзаад үзээрэй..

Avatar

Зочин 2020-05-19 202.9.47.25

ЦАГДАА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХИЛ ХАМГААЛАХ ТАГНУУЛЫН АХМАДУУДАД ХҮНД СУРТАЛТАЙ ХӨШҮҮН ХОЙРГО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ШҮҮ. ЭНГИЙН ИРГЭДИЙГ АВЧ БОЛНО ГЭХДЭЭ ТЭД ЧИНЬ ДҮҮРГЭЭС ЭХЛЭЭД ШАТ ШАТНЫ ОЛОН ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА БИЗДЭЭ. ХОВДЫН ГАРАЛТАЙ ХҮМҮҮС БОЛ ЧӨЛӨӨТЭЙ ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ХЭВТЭЖ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ГАЗАР БОЛЖЭЭ. АРХИВЫГ НЬ УХААД ҮЗВЭЛ МЭДЭГДЭНЭ. САЙД НЬ ШАЛГААД ҮЗВЭЛ ЯМАР УУ. АХМАДУУДААСАА СОЦИОЛОГЫН СУДАЛГАА АВААД ҮЗ.

Avatar

Zochin. 2020-05-19 66.181.182.85

Huurhuuduu dotroosoo bichij. Uurt ni, uur busad udirdlaguuddaa shuud heleh heregteidee. Daldaas iim yum bichij suuhaar.

Avatar

БАРХАС 2020-05-19 64.119.27.93

ҮҮДЭНДЭЭ БАЙГАА "ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ" ГЭЖ НЯМДОРЖИЙН БИЧҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ АРИЛГААЧ.

Avatar

зочин 2020-05-19 203.91.112.115

Хурандаа гэнэ үү. Ингэж ч цолоор тоглож болохгүй байхаа. 2017 билүү 2018 онд л энгийн залуу авчраад шууд хошууч өгөөд дарга болгож байсан санагдана. Хуультай, дүрэмтэй байдаг юм ш дээ цол олгоно гэдэг чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж