Хан-Уул дүүрэг: 3 мандатын төлөө 20 нэр дэвшигч өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг: 3 мандатын төлөө 20 нэр дэвшигч өрсөлдөнө

Хан-Уул дүүрэг: 3 мандатын төлөө 20 нэр дэвшигч өрсөлдөнө

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүргийг танилцуулж байна.


Монголын хамгийн том эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүд амьдардаг Хан-Уул дүүрэг нь 180 мянга гаруй хүн амтай. УИХ-аас мандатын тоог гурваар баталж өгсөн ч бие даагчид болон улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ сойсноор нийт 20 гаруй хүн өрсөлдөх нь ээ.

Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн бол МАН УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг сойсон.

Шинэ намаас УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Э.Түвшин, Удирдлагын академийн багш Л.Ариунаа нэр дэвшиж байна.

“Зөв хүн электорат” эвслээс Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг, Ам Чам бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нарыг нэр дэвшүүлсэн бол “Та бидний эвсэл”-ээс Шадар сайд асан Ц.Оюунбаатар, “Өргүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч Т.Баярхүү, Иргэний зориг намын гишүүн Б.Наминчимэд нар өрсөлдөнө.

Бие дааж УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар,  Т.Бат-Оргил, Д.Басандорж нар нэр дэвшлээ. Үндсэндээ бие даагчид нь илүү чанга, боловсорсон нэр дэвшигчид гэж тодорхойлж болох ч УИХ –аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргийг томсгосон нь илүү халтай тусахаар байгаа.

Сонгуулийн гол өрсөлдөөн уламжлал ёсоороо АН, МАН-аас нэр дэвшигчид дунд өрнөх болов уу гэж үзэж байна.

АН эл тойрогт хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаярт итгэл үзүүлсэн. Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж ажилласан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байснаар нь олон нийт илүүтэй мэднэ. Тэрбээр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Шилэн дансны тухай хуулиас эхлээд шүүх засаглалыг хараат бусаар ажиллуулах эрх зүйн орчныг бий болгох төслүүд дээр ажиллаж, УИХ-аар батлуулж байв. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын даргын албыг тус, тус хашжээ.

Б.Түвшин санхүүч, эрх зүйч мэргэжилтэй. 2008 оноос эхлэн Хан-Уул дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ.

Т.Энхсайхан хуульч мэргэжилтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан, яамных нь гадаа суулт зарлаж байсан нэгэн юм.

МАН-аас өрсөлдөх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөн, сонгогдсон. Хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан санхүүч мэргэжилтэй. УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр Сангийн яаманд зөвлөх, Орон сууц, санхүүжилтийн корпорацийн захирлаар тус тус, ажиллажээ.

МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Хан-Уулын Засаг даргаар томилогдсон.

Билгүүн номч Б.Ринченгийн зээ, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин эдийн засагч мэргэжилтэй.  Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардын их сургуулийг бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Төрд алба хашихаасаа өмнө Хас банкийг удирдаж байжээ.

Шинэ намаас өрсөлдөх УИХ-ын гишүүн Л.Болд 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Хан-Уул дүүргийг төлөөлөн парламентад сонгогдсон. С.Баярын Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд, Н.Алтанхуягийг Засгийн газар тэргүүнээр ажиллах үед Гадаад харилцааны сайдын алба хашсан.

Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг төгссөн.

АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, есөн суудал авсан үед Ж.Батзандан гишүүний хамтаар өрх тусгаарласан нь бүлгээ чадамжгүй болгож байв. Түүний энэ үйлдэл АН-ынхны эгдүүцлийг хүргэж, эцэстээ намаасаа хөөгдсөн юм. Одоо энэ сонгуулиар АН-ын хүчээр Хан-Уул дүүргээс сонгогдож байсан уу, аль эсвэл өөрийн хүчээр гарсан уу гэдгээ харуулах сонгууль болох юм.

ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД

  • 1996 онд: Т.Очирхүү МАХН, Г.Ганхуяг АХ эвсэл
  • 2000 онд: Б.Эрдэнэбат Эх орон нам, Г.Төртогтох МАХН
  • 2004 онд: Н.Баяртсайхан МАХН, Д.Идэвхтэн МАХН
  • 2008 онд: Л.Болд АН, Д.Загджав МАХН
  • 2012 онд: Ц.Оюунгэрэл АН, Л.Болд АН
  • 2016 онд: Л.Болд АН, Д.Сарангэрэл МАН, Ц.Нямдорж МАН, Б.Энх-Амгалан МАН
  • 2020 онд?
  • Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж