Японы арми сансрын нэгжтэй болжээ | News.MN

Японы арми сансрын нэгжтэй болжээ

Японы арми сансрын нэгжтэй болжээ

Японы арми сансрын нэгжтэй болжээ

Япон улсын Засгийн газар өчигдөр /2020.05.18/ зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнд сансрын нэгж байгуулж байгаагаа зарлажээ. “Space Operations Squadron” хэмээн нэрлэсэн энэхүү шинэ нэгж бүрэлдэхүүн нь тойрог зам дахь Японы хиймэл дагуулуудыг дайсны халдлагаас болон сансрын биетүүд, хог хаягдлаас хамгаалах үүрэгтэй юм байна. Түүнчлэн дэлхий дээр явагдаж буй байлдааны ажиллагаанд хиймэл дагуулаас байрлал зүй, харилцаа холбооны дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх ажээ.

“Space Operations Squadron” нэгж нь эхний удаад 20 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ба 2023 он гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 100 орчим хүнтэйгээр ажиллаж эхлэх юм байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос зэрэг өрсөлдөгч орнуудын зүгээс зарим тохиолдолд хиймэл дагуулууд руу нь халдах явдал гарах болсныг Японы судлаачид тэмдэглэжээ. АНУ мөн саяхан ийм сансрын нэгжтэй болсон юм.

Эх сурвалж: Defensenews

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2020-05-19 64.119.24.215

Юун арми вэ?Өөрийгөө хамгаалах хүчин

Avatar

amar 2020-05-19 202.55.188.91

Хямдхан ч гэм нь машин дотроос жижиг сажиг юм тэсгээдэггүй.Тэгэхээр үнийн зөрүүгүй болж байгаа юм

Avatar

Зочин 2020-05-19 103.229.123.220

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН ЗАЙСАНД БҮТЭН 40К БОЛ ТЭНД 25К. ТЭНД УГААЛГА ХАМГИЙН ИХ НЯГТРАЛТАЙ УГААГЧ ИХ ӨРСӨЛДӨӨН ӨНДӨР ЮМ БН.ХАЙРАН МӨНГӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж