Япон улсын Засгийн газар өчигдөр /2020.05.18/ зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнд сансрын нэгж байгуулж байгаагаа зарлажээ. “Space Operations Squadron” хэмээн нэрлэсэн энэхүү шинэ нэгж бүрэлдэхүүн нь тойрог зам дахь Японы хиймэл дагуулуудыг дайсны халдлагаас болон сансрын биетүүд, хог хаягдлаас хамгаалах үүрэгтэй юм байна. Түүнчлэн дэлхий дээр явагдаж буй байлдааны ажиллагаанд хиймэл дагуулаас байрлал зүй, харилцаа холбооны дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх ажээ.
“Space Operations Squadron” нэгж нь эхний удаад 20 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ба 2023 он гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 100 орчим хүнтэйгээр ажиллаж эхлэх юм байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Орос зэрэг өрсөлдөгч орнуудын зүгээс зарим тохиолдолд хиймэл дагуулууд руу нь халдах явдал гарах болсныг Японы судлаачид тэмдэглэжээ. АНУ мөн саяхан ийм сансрын нэгжтэй болсон юм.
Эх сурвалж: Defensenews
Холбоотой мэдээ