Санал тоолох машиныг туршиж үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Санал тоолох машиныг туршиж үзүүлэв

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж МАН-ынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн жагсаал зохион байгуулж, улс төрийн суулт зарлаад байгаа. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд “МАН-ын шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээн үзжээ. Мөн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машин саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа эсэх асуудлаар мэдээлэл өгсөн аж. Мөн тус хорооныхон санал тоолох машинаар туршилтын тооллого хийж, үзүүллээ. Энэхүү туршилтыг сэтгүүлчдэд нээлттэйгээр зохион байгуулж, мөн сэтгүүлчид саналаа өглөө. Туршилтад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг жишээ болгон, авлаа. Санал хураалтад нийт 20 хүн оролцсоноос Б.Бат-Эрдэнэд 17, Н.Ганбямад 15, Хүдэр-Ян, Алтаннавч, Жаргал нарт тус бүр 1 санал өгсөн байсан бол хүчингүй 7 санал гарч ирэв. Санал тоолох машинаар уншиж гаргасан дээрх дүн гар тооллогын дүнтэй мөн таарч, будилаан байхгүй гэдгийг харууллаа.

Онцлоход, Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машинаа бүх нам эвслийн бүлэгт танилцуулах юм. Энэ дагуу одоо УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж байна.

Улмаар парламентад суудалгүй намуудад санал тоолох машинаа танилцуулж, туршилт хийж үзүүлэх юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж