Саудын Арабын 20 эмэгтэй сонгогджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Саудын Арабын 20 эмэгтэй сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Саудын Арабын 20 эмэгтэй сонгогджээ

 

Саудын Арабт амралтын өдрөөр болсон сонгуульд хот, орон нутгийн зөвлөлд 20 эмэгтэй нэр дэвшигч сонгогджээ. Хот, орон нутгийн зөвлөлийн 2100 суудлын төлөө 5938 эрэгтэй, 979 эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн байна. Энэ нь Саудын Арабт анх удаа эмэгтэйчүүд сонгуульд оролцсон түүхэн үйл явдал боллоо. Эмэгтэйчүүд Саудын Арабын хамгийн том хот болон исламын шашны ариун газруудын орон нутгийн зөвлөлд сонгогдож чадсан байна.

 

Эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг ч хориглодог Саудын Арабт эмэгтэй хүн анх удаа сонгуульд нэр дэвшиж, саналаа өгсөн байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 130 мянга орчим эмэгтэй бичигдсэнээс 80 хувь нь сонгуульд саналаа өгч оролцсон аж. Саудын Арабт нийт 1.35 сая хүн сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн байв.

 

Исламын шашны хатуу дэг жаягтай Саудын Арабт сонгууль явуулах нь өөрөө ховор үзэгдэл аж. Саудын Арабт 1965-2005 оныг хүртэлх 40 жилийн хугацаанд нэг ч удаа сонгууль явагдаагүй түүх бий. Саудын Арабын таалал төгссөн хаан Абдулла эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгсөн гавьяатай нэгэн юм.

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-14 103.26.193.35

Эмэгтэйчүүдийн сонгууль бол Америк Барууныг тайвшруулах гэж Саудын Арабын тавьсан башир жүжиг Саудын Араб улсад Ваххабизм байгаа цагт Саудын эмэгтэйчүүд эрх чөлөөгүй байсаар байх болно Ваххабизмын ёсоор эмэгтэй хүн бол хүн биш Саудын хаан хүртэл 40 гарсан охидуудаа гэрийн хорионд оруулсан гэх мэтийн олон гэмт хэргийг Саудын газрын тосноос болж Америк Барууныхан мэдэхгүй царайлдаг

Зочин 2015-12-14 175.211.106.5

mongold heden emegtei songogdson be iluu tsoohon yum bishuu

Зочин 2015-12-14 202.179.27.193

ардчилсан америкийн түнш эдэнд юу ч хэлж чаддаггүй сонгуулийг нь зааж чаддаггүй харин манайд хар машин зааварлана

Зочин 2015-12-14 202.9.41.164

араабд эмэгтэй болж төрснөөс Монголд архичин явсан нь дээр ккк

Зочин 2015-12-14 172.101.82.153

Ali ni ch demii.

Зочин 2015-12-14 202.21.112.34

Arabad emegtei hun bolj tursnuus nohoi bolj tursun n deer