“Наполи”, “Фиорентина” оноо алдлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

“Наполи”, “Фиорентина” оноо алдлаа

Италийн Сери А лигийн 16 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Интер” хожиж, 36 оноотой болсон. Тэгвэл араас нь нэхэж байгаа “Фиорентина” болон “Наполи” клубүүд өнгөрсөн шөнө тоглолтоо хийлээ.

Оноогоор хамгийн ойр байсан “Фиорентина” клуб энэ тойрогт “Ювентус”-ын талбайд зочилж, 3:1-ээр хожигдлоо.  Ингэснээр 32 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж үлдлээ. Харин “Ювентус” 30 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирж байгаа юм. 

Тоглолтын гурав дахь минутад Иличич торгуулын цохилтоос тооны харьцааг нээж, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч 6 дахь минутад Куадрадо хариуг нь барьж, тэнцүүлсэн. Улмаар 80 дахь минутад Манжукич нэгийг нэмж, 90 дэх минутад Дибала гүйцээжээ.

Тэгвэл “Наполи” талбайдаа “Рома”-г хүлээж авч, хуурай тэнцлээ.  Ингэснээр 32 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж