Үндсэн хуулийн Цэц хуралдана | News.MN

Үндсэн хуулийн Цэц хуралдана

Үндсэн хуулийн Цэц хуралдана

Үндсэн хуулийн Цэц хуралдана

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг өмнө нь Цэц хянан хэлэлцэхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр болно гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-19 43.242.242.59

Эрдэнэтийн баялагын 49 хувийг луйварчидад өгчих вий дээ. Тэр 49 хувийг төр засаг ард түмэнд нь үлдээж өгөөрэй дээ. тэгвэл хүмүүсийн амьдралд маш их дэм болох юм. Сайханбилэг, Элбэгдорж нар тэр их мөнгөөр яах юм бэ. Үхэхдээ авч явж чадахгүйгээс хойш. Одоо байшаа хөрөнгө нь тэдэнд хангалттай шүү дээ

Avatar

Зочин 2020-05-19 103.57.93.197

Энэ хэдэн мануухай, алиа салбадай нар захиалга алга хавсран авч бехелзен гуйцээснээ илтгэдэг тохиолдол болгоныг мэдээллэхээ болимоор юм. Нэр нуурээ алдсан, ард тумэн эд нар луу нулимж бгаа

Avatar

Зочин 2020-05-19 66.181.171.34

чи очоод суучихаач ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж