Хэнтийд шатахууны үнэ буурлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэнтийд шатахууны үнэ буурлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Хэнтийд шатахууны үнэ буурлаа

Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо түвшинд хүрчээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр Чингис хотын “Магнай Трейд” компанийн  ШТС-ын гадна талбайд болжээ. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох ажлын хүрээнд Засгийн газрын  тогтоол гарч, Онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Үүний дагуу Хэнтий аймагт А80-1520, А92-1690, А95-1940, ДТ-1820 төгрөг болж, тус тус буурсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс