Трамп ДЭМБ-д асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгөв

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Трамп ДЭМБ-д асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгөв

Трамп ДЭМБ-д асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өгөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханомд асуудлаа шийдэж, байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахад 30 хоногийн хугацаа өгчээ. Энэ хугацаанд тус байгууллага үйл ажиллагаагаа өөрчлөн сайжруулж чадахгүй бол АНУ энэ байгууллагад өгдөг санхүүжилтээ бүр мөсөн зогсооно хэмээн сүрдүүлжээ.

Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттертээ ДЭМБ-ыг үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй хэмээгээд Ухань хотод халдвар тархаж эхэлж байх үеийн мэдээ мэдээллүүдийг үл тоомсорлосон, Хятадаас хараат бус ажиллаж чадаагүй “Хятадын утсан хүүхэлдэй” шиг ажилласан, улс орнуудад буруу заавар зөвлөмж өгч байсан гэх зэргээр буруутгажээ.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн хэрэв энэ бүх алдаа дутагдлаа засч, үйл ажиллагаандаа дорвитой ахиц дэвшил гаргаж чадахгүй бол одоогоор түр хугацаанд санхүүжилтээ царцаагаад буй АНУ тус байгууллага дахь гишүүнчлэлээ эргэн харах болно хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж