"Ирэх намар 40000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх вий" | News.MN

"Ирэх намар 40000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх вий"

"Ирэх намар 40000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх вий"

"Ирэх намар 40000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэх вий"

Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамны гадна жагсаж байна. Багш нар өөрсдөө уриалга гарган өнөөдөр /2020.05.19/ цугларсан гэдгийг хэлж байв. Улаанбаатар хотын хэмжээнд 540 орчим хувийн цэцэрлэг бүртгэлтэй байдаг. Эдгээр цэцэрлэгт 5500 орчим багш, ажилтан ажилладаг гэх судалгаа бий. Нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.

“ИРЭХ НАМАР 40 ГАРУЙ МЯНГАН ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ВИЙ”

“Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулаагүй учраас төрөөс санхүүжилт өгөх боломжгүй. Дээрээс нь эхний гурван сар хууль зөрчиж цалин авсан байна гэдэг албан бичиг ирүүлсэн.  Тэрийг буцаан татан төвлөрүүлэх ёстой гэсэн. Улсын сургууль, цэцэрлэгтэй барьцаагүй ч улсын хэмжээнд бүх боловсролын байгууллага үйл ажиллагаагаа цахимаар явуулсан. Гэтэл улсын сургууль, цэцэрлэг хууль зөрчөөгүй, хувийн хэвшлийнхэн хууль зөрчсөн гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Холбогдох маш олон хуулийг зөрчсөн. Ер нь салбар яаманд хувийн хэвшлээ дэмжихийг хүссэн маш олон хүсэлтийг өгч байсан. Энэ шийдвэр тавдугаар сарын 8-нд гарсантай холбоотойгоор багш нарын цалинг битгий хасаач гэдэг албан шаардлагыг дөрөв хоногийн өмнө өгсөн. Өнөөдөр албан шаардлагынхаа хариуг авахаар ирээд байна.

Цэцэрлэгт хамрагдаж буй нэг хүүхдэд ногдох цэцэрлэгийн хувьсах зардал сарын 80 орчим мянган төгрөг байдаг.  Хувийн цэцэрлэгүүдийн хэд хэдэн холбоод байдаг. Эдгээр холбооны зүгээс нааштай шийдвэр гаргатал тэмцэнэ. Хэрвээ энэ байдлаараа ирэх намартай золговол 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэнэ. Хувийн цэцэрлэгийн багш нар дөрөвдүгээр сар хүртэл гар дээрээ цалингаа авсан. Одоо тавдугаар сараас эхлэн цалин, амралтын мөнгөө авч чадахгүй бухимдаад зогсч байна” хэмээн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнх-Алдар хэлсэн юм.

Энэ үеэр Сангийн яамны боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн гарч ирж, хувийн цэцэрлэгийн багш, ажилчдын холбооны төлөөлөлийг хүлээн авч уулзахаар болсон юм.

“ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТӨРӨӨС ОЛГОДОГ ТАВДУГААР САРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БҮРЭН ЗОГСООСОН”

Баянзүрх дүүргийн “Хасгэрэл” цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтантуяа:

-Манай цэцэрлэг 80 орчим хүүхэдтэй. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгодог тавдугаар сарын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байна. Сангийн сайдын зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдад хүргүүлсэн албан бичгийг олж харсан. Яагаад төр, төрийн бус хэвшил гэж ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ. Хувийн цэцэрлэгийн багш, ажилчид ч гэсэн гэр бүлтэй. Сангийн сайд “Та нар цэцэрлэгийн эздээсээ цалингаа нэх” гэж хэлж байгаа нь хамгийн хатуу үг. Бид Монгол Улсын иргэн биш юм уу гэдэг сэтгэгдэл төрж байна. Төрөөс дэмжлэг байхгүй л бол бид хаанаасаа цалингаа авах юм. Цаана нь урсгал зардал гарч байгаа шүү дээ.

“УЛСААС ДААЖ ДАВШГҮЙ ОЛОН САЯ ТӨГРӨГ АВДАГ ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ”

Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч Н.Сарангэрэл:

-Хувийн цэцэрлэг хүүхэд нь цэцэрлэгтээ явсан өдрөөр нь төлбөрөө төлдөг. Сараар нь төлбөрөө төлдөг эцэг, эхчүүд ховор. Өнгөрсөн нэгдүгээр сард хөл хорио тогтооход гуравхан хоногийн зайтай учраас төлбөрөө авчихсан байсан. Өвлийн улиралд хувийн цэцэрлэгүүдэд ханиад томуугийн өвчлөлийн үеэр цөөн хүүхэд хамрагддаг. Улсын цэцэрлэгт цөөн хүүхэд явсан, яваагүй ч санхүүжилтийг нь улсаас өгчихдөг. Хувийн цэцэрлэгт хэдэн хүүхэд явж байгааг нь тоолоод төрөөс мөнгийг нь олгодог. Тийм учраас хувийн цэцэрлэгт хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Бид нэг хүүхдийн аюулгүй байдал, боловсрол, хоол хүнсийг даагаад сард 80-200 мянган төгрөгийн төлбөр авдаг. Эргээд урсгал зардал, цалин хөлс, нийгмийн даатгалдаа зарцуулна. Манай цэцэрлэг гэхэд улсаас сард 2.6 мянган төгрөг авдаг. Нийт таван ажилтантай. Цэцэрлэгийн төлбөр 125 мянган төгрөг. Манай цэцэрлэгийн хувьд зорилтот бүлгийн 2-5 хүүхэд үнэ төлбөргүй заавал хамруулдаг. Нэг хүнд хэчнээн төгрөгийн цалин оногдохоор байна вэ. Улсаас дааж давшгүй олон сая төгрөг авдаг хувийн цэцэрлэг байхгүй. Бид нэгдүгээр сараас хойш хаалгаа барих хэмжээнд хүрээд байна.

“УЛСААС ЗӨВХӨН БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН 60 ХУВИЙГ ӨГДӨГ”

Баянзүрх дүүргийн “Танхилхан” цэцэрлэгийн эрхлэгч Д.Буянжаргал:

“Биднээс 100 хувь ирцийг шаардаж, дэлгүүрийн бараа тоолж байгаа юм шиг сар болгон тоолдог. Тэгээд гүйцэтгэлээр нь мөнгийг нь өгдөг. Хувийн цэцэрлэгүүд өнгөрөгч нэгдүгээр сараас ямар ч орлогогүй үйл ажиллагаа  нь бүрэн зогссон. Бид төлбөрөөрөө бүх зардлаа нуруундаа үүрээд, улсаас зөвхөн багш нарын цалингийн 60 хувийг өгдөг. Үүн дээр нь бид нэмж, нэмэгдэл урамшуулал цалингаа ажилчдадаа өгдөг. Надад бол шударга биш санагдаж байна. Бидний ард 39 мянган хүүхэд бий.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Татаас 2020-05-19 182.160.0.168

Хувийн цэцэрлэг юм бол хувийн л байх хэрэгтэй шүү дээ. Хувийн байж байнга улсаас ихээхээ мөнгө авна.

Avatar

Irgen 2020-05-19 103.26.194.116

Telberee yridchilj avdaggui shuud bid tee shudraga bish baina

Avatar

Зочин 2020-05-19 66.181.165.211

Цэцэрлэгтээ яваагүй хүүхдүүдээс төлбөрөө авсан бол ямар юмныхаа зардал гарсан гээд байдаг юм бэ болимоор юм улс эх орноо боддоггүй юмуу.

Avatar

G 2020-05-19 202.126.89.127

Yamaand ugch baigaa 200 terbumaa bolij naad huuhduuddee uguuchee,

Avatar

Zochin 2020-05-19 122.201.31.36

Huviin surguuli tsetserleg yamar davarchihsan yum ve. Etseg ehees tulbur avna tgd bsa ulsaas davhar sanguujilt avdag yum bn ah dee

Avatar

Зочин 2020-05-19 103.212.118.155

Тийм. Дандаа улсаас идэж явдаг хэрнээ хувийн салбар, бид татвар төлөгч гэж баахан хуцна. Монголд цэвэр хувийн салбар байхгүй. Сургуулийн захирал нь улсаас мөнгө авдаг хэрнээ хэдэн багш нараа зүгээр халаад солиод байна.

Avatar

Зочин 2020-05-19 192.82.73.167

Soliotoi muu novshnuud be

Avatar

Зочин 2020-05-19 192.82.73.167

Bolidoo ter tsetserlegiin ezedeesee tsalingaa av davartsan gahai nuud be

Avatar

Иргэн үргэлжлэл 2020-05-19 119.40.98.114

Энэ хувийн сургууль , цэцэрлэгүүд чинь ашгийн бус бөгөөд улсын ачааллыг үүрэлцэж боловсролын салбарт жинтэй хувь нэмэроруулж сэтгэлийн дуудлагаар ажилладаг хүмүүс байдаг юм билээ. Улсынхыг бодвол эцэг эхийн зүгээс маш их өндөр шаардлагын дор багш, ажилчид , удирдлага нь ажилладаг. Үндсэн хуулиар хүүхэд бүр ,хүн бүр тэгш эрхтэй тул хувийн сургууль цэцэрлэгийнхэн ч төрийнхөө хайр халамжийг адил хэмжээнд хүртэж хувьсах зардлаа авах ёстой бөгөөд цар тахалын ийм хүнд үед бүр ч тлүү харж үзмээр дээ!

Avatar

Иргэн 2020-05-19 119.40.98.114

Монгол бол хүүхдийн орон гэдгээрээ бусад улс орнуудаас онцлогтой.. Үүнтэйгээ уялдуулж улсын төсвийг төлөвлөж зарцуулах үйл явц нь учир дутагдалтай байсныг сургууль цэцэрлэгийн хүртээмж энэ олон жил доголдож байгаагаас илт харагддаг юм. Гэтэл улсын төсвийг татвараа төлөн нуруундаа үүрч , төр, захиргааны бүх албан хаагч, эмч , цэрэг , цагдаа , онцгойгийнхон гээд л бүгдийнх нь цалинг тавьдаг хувийн хэвшлийнхнээ байнга ад үзэхээ больё

Avatar

Зочин 2020-05-19 103.212.118.155

Зүгээр л улс төрчид өөрсдийн байгуулсан сургууль цэцэрлэгээрээ дамжуулж мөнгө завших гэсэн далд бодлого шүү. Ард түмэн мэдэж ав.

Avatar

sta 2020-05-19 64.119.16.23

uridchilj avsan tolboroo huviin surguuliud butsaaj ogohgui gsen. tiim baij yun tetgemj yaaj online surgalt hiisen gehed tanhimaar hiisen shig zardagl gargahgui surguuli buh tolboroo jileer avchaad ajilchiddaa tsaling ni ogohgui bol surguuliin zahirgaatai yarih heregtei. huviin surguuliin tolboriin asuudliig shudarga orsoldoon hereglegchidiin toloo gazar shalgamaar yum

Avatar

Зочин 2020-05-19 103.57.92.96

Herewee ta 1 ch bolow hun tsalinjuulj niigmiin daatgal, tatwaraa tulj uzeegui bol huwiin hewshliig shuumjleh buruu s***h ymar ch erh bhgui dotor ni yu boldog yadgiig ni mdhgui bj ungutshun b** dugne buh huwiin tsetserleg undur tulburtei bish hedhen tsetserlegeer buh niitiig hamruulah shaardlaga bhgui herew ta medehgui bol chimeegui l bai meddeg yumshig hudal tsuurah hereggui end huwiin tsetserlegt ajildag bagsh ajilchdiin tsalin yrigdaj bna ted ch gsn hun bz de uursdiiguu orond ni tawiad bodooch

Avatar

Зочин 2020-05-19 202.126.89.75

Урьдчилж авсан төлбөрөө буцааж өгөөгүй цэцэрлэгүүд олон байна. Урьдчилж аваагүйнүүд нь хувь бодож төлбөрөө нэхсэн тийм байж бас юун хувьсах зардал вэ.

Avatar

Зочин 2020-05-19 103.212.118.155

Хувьсах зардал гээчийг шууд хүүхдийн мөнгө дээр өг. Эцэг эхчүүд мэдээд зарцуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2020-05-19 202.170.68.162

өчнөөн сургууль цэцэрлэг барьсан, одоо энэ хувийн цэцэрлэг сургуульд татаас өгдөгөө болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-19 180.149.93.98

ӨЧНӨӨН ӨНДӨР ТӨЛБӨР АВЧ БАЙЖ БИТГИЙ ДАВАР ТА НАР. ШУНАЛТАЙ БАЛИАР ЮМНУУД. ОДОО ТЭГВЭЛ БИЗНЕСИЙН САЛБАР БҮРЭЭРЭЭ ЖАГСАЖ МӨНГӨ НЭХЭЭД АМАР ЮМ БОЛОХ НЬ. НЭРТЭЙГЭЭР НЬ БУУДАЛ АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА ГЭЭД Я.Н.Х.А.НУУД ЭД НАРТАЙ НИЙЛЭЭД ЖАГСАВАЛ ТААРНА.

Avatar

Зочин 2020-05-19 64.119.16.193

хэрэв энэ буруу юм бол улсын цэцэрлэгийн багш нарын цалингийн төсвийг бас зогсоочих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-19 202.126.89.55

Хүүхдээр хүртэл шантааж хийдэг болж ээ. Ардчилал нь гэдэг нь хэн сайн шантаау хийж мөнгө олж авах л юм биз дээ.

Avatar

Зочин 2020-05-19 103.14.38.132

Тэр нь дээр цэцэрлэгт явж байгад корона туссан дорвол гэртээ байх нь зөв.

Avatar

зочин 2020-05-19 202.131.251.130

mash ondor tolbortei shuu dee. tiim ih mongo ulsaas yaj ogohov dee.

Avatar

Зочин 2020-05-19 122.201.22.66

Дэлхий нийтээрээ цар тахалтай байхад хувийн гэлтгүйгээр багш, ажилчдын цалинг өгөх ёстой. Бүгд л цахимаар ажлаа хийж, зарим нь бололцоогоороо засвар үйчилгээ, ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажлуудаа хийж байгаа шүү

Avatar

Зочин 2020-05-19 180.149.93.98

БИГТИЙ ЭРГҮҮТ, ХУВЬ ХҮН ХУВИЙН ӨМЧИНДӨӨ ЗАСВАР ХИЙХЭД ХЭЗЭЭ УЛС МӨНГӨ ӨГДӨГ БОЛООВ. НЭРТЭЙГЭЭР НЬ БУУДАЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙГААГААС ОРЛОГОГҮЙ БОЛСОН ГЭЭД ЯАШКАНУУДАД МӨНГӨ ӨГЧӨӨРЭЙ ЧИ.

Avatar

Hulan 2020-05-19 192.82.73.159

Tor, toriin bus gj ylgavarlan gaduurhah erh bhgui. A

Avatar

Зочин 2020-05-19 202.21.107.118

Карентинд тогтоочоод байхад ямар юмны санхүүжилт яриад байгаа юм. Хувийн цэцэрлэг чинь бизнес биз дээ.

Avatar

Ooo 2020-05-19 202.179.24.110

Zuv ta buhen SUV shaardlga tavij bna. Gadùurhaj bolohgui hu iin hevshiliig6 tsetserlegiin huuhed ulsaas tusvulsun mungiig. Too aavah nereer idej uudag gadagshaa zugaaldag Mapi olon jil bolj baigaag shalga ATG Suhbaatar duurgees ehleed .hulgaich narig shalga

Avatar

Зочин 2020-05-19 182.160.35.144

МАН- д наад асуудал чинь хамаагүй. Тэдэнд сонгуульд ялах л чухал.

Avatar

Зочин 2020-05-19 122.201.19.99

Sain duraaraa uil ajillagaagaa yavuulj baigaa huviin hevshliig tur sanhuujuuleh shaardlaga baihgyi.

Avatar

Зочин 2020-05-19 103.14.38.134

МАл минь тэгвэл улсын цэцэрлэгт бүх хүүхэд хамрагдаж чаддаггүй юм даа

Avatar

Зочин 2020-05-19 85.226.113.47

Европын орнуудад манай монгол шиг аав ээжээрээ хүүхдээ харуулж даатгаад орхичдоггүй тул сургууль цэцэлэг нь ажиллаж байгаа учир нь эмч,сувилагч,цагдаа,банк хүнсний том дэлгүүр г.мэт үйлчилгээний байгууллагын улсууд ажиллахгүй бхын аргагүй тул

Avatar

Зочин 2020-05-19 180.149.93.98

ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж